15.T

2.1K 259 6
                                    






Том барилгын үүдэнд зогсох хоёр угтагч түүний барааг хармагцаа бөхөлзсөөр хаалгаа нээж өгөхөд Тэхён өмднийхөө халаасанд гараа хийн барилга руугаа орлоо. Ийш тийш холхих ажилчид түүнд бөхийх ба тэр Жонгүгийг дагуулсаар лифтэндээ суухдаа хажуу талд байх улаан товчлуур дээр дарахад барилга дотор тодоос тод хонхны чимээ гурвантаа дуулдах нь тэр. Энэ хонх нь яаралтай хурал гарсан үед мэдэгдэх үүрэгтэй бөгөөд өндөр албан тушаалтнууд болон нууцлалын зэрэглэлтэй алба хашдаг "КТН world"-ын ажилчдад зориулсан тусгай дохио юм.

Тэхён өрөөндөө орон хэд хэдэн эм давхарлан уусны эцэст хурлын том танхим руу орвол аль хэдийн ажилчид байраа эзэлцгээн сууж, түүнийг хүлээж байв. Том ширээний хамгийн дээр толгойлон суухад өрөөнд нам гүм ноёрхож, бүгд Тэхёны ярих зүйлд чих тавин анхаарлаа хандуулна.

"Тэгэхээр цагдаа нар бидний ажлыг шиншлээд байгаа бололтой"

Түүний доор ажиллагсад ам амандаа санаа зовсон үгс хаялцах дор Тэхён гартаа атгасан балаараа ширээн дээрээ ганц товшиход л бүгдийнх нь анхаарал буцан түүний зүг ирэх аж.

Тэхёныг толгой дохиход танхимын гэрэл унтарч тэдний харалтаа урд байх том дэлгэц дээр өнөөх мөрдөгчийн зураг гар ирэх нь тэр.

Индрийн ард Жонгүг зогссон байх агаад чанга яригч руу ойртон ярьж эхэллээ.

"Энэ хүн бол хааныг баривчлах зориг гаргасан мөрдөгч Со. Түүнд бидний дарсны талаарх бичиг баримт мөн үхсэн хүмүүсийн биенээс олдсон коникыг шинжилсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ байсан"

Бичиг баримтын зураг дэлгэцэн дээр гарч ирэхэд Жонгүг цааш үргэлжлүүллээ.

"Гэхдээ тэр хааныг баривчлах мөн шүүх эмнэлгээр шинжилгээ хийлгэх ямар ч зөвшөөрөлгүй байсан. Та бүгд үүнийг сонсоно уу"

Дуу хураагуурт бичигдсэн дуу явж эхлэн, өнөөх мөрдөгчийн үхэхээсээ өмнөх хэлсэн зүйлс ажилчдыг багагүй цочирдуулах аж.

"Тэгэхээр бидний нууцыг мэдэж байгаа хүн ганц энэ цагдаа ч биш байгаа юм. Тиймээс хүн бүр сэжигтэн. Энэ байгууллагаас хэн ч мэдээллийг задруулахгүй байгаасай гэж хүсье. Хэрвээ тийм зүйл хийсэн бол юу болохыг бүгд мэдэж байгаа байх. Бас цалинг чинь 20%аар нэмсэн учраас бүгд энэ байгууллагаас гараад л энд юу болдог, юу хийдэг гээд бүхнээ толгойноосоо арчих ёстой шүү. Өнөөдрийн хурал дууссан учир бүгд урдаа байгаа шинэчлэгдсэн гэрээтэй танилцаад гарын үсгээ зураад гараарай"

[Completed] DionysusᴷᵀᴴWhere stories live. Discover now