14.E

2K 241 9
                                    







"Ким Тэхён... Ким Тэхён. Хоёрдугаар Дионис хаан"

Мөрдөн байцаалтын бүрэнхий, хүйтэн өрөөг цуурайтуулан нааш цааш холхих мөрдөгч амандаа түүний нэрийг дуудна.

"Би нэрийг минь дуудаад байхад тийм ч дуртай биш" удтал ширээ рүү ширтэн суусан Тэхён түүн рүү удаанаар нүдээ шилжүүлэн харахдаа ийн хэлэх нь дэндүү тайван харагдаж байлаа.
Түүний хэтэрхий тайван байгааг харсан мөрдөгч сандлаа хойш чахруулан татаад дээр нь зөөлхөн суух аж.

"Заа тэгэхээр сэжигтэн Ким танаас би үнэн зөв мэдээллийг л хүлээж байгаа учраас надтай тоглоод хэрэггүй шүү" урдаа тавьсан хавтастай бичиг баримтаа янзлахдаа тэр дээш хялам хийн харахад Тэхёны нүүрэнд инээмсэглэл тодорсон харагдана.

"Галзуу новш" мөрдөгчийн зөвхөн өөртөө хандаж хэлсэн энэ шивнээ нь Тэхёнд сонсогдоход түүний инээмсэглэл улам тодорч буй мэт болох нь тэр.

"Тэгэхээр юунаас эхэлвэл дээр вэ? Дарсны хэргээс үү эсвэл аллага үйлдсэн хэргээс чинь үү?"

"Би тухтай суух дуртай. Үүнийгээ тайлчихвал би үнэхээр их баярлана шүү" тэр төмөр гаваар гавласан гараа дээш өргөх аж.

"Тэгвэл ядаж миний мөнгөн гаваар гавлачхаж болох уу? Би төмөрний харшилтай юм л даа" Тэхён ахин инээмсэглэж эхлэхэд мөрдөгч уураа тэвчин шүдээ зуусан ч эцэстээ түүний гар Тэхёны шанаан дээр буусан байлаа. Тэр Тэхёныг цохисноос болж тэр арагшаа унаж, сэтрэн цус гойжих уруулаа долоож байв.

"Надтай тоглох гэсний хэрэггүй гэж хэлсэн байх аа" түүний хариуд Тэхён инээгээд "Ширүүн юм аа"

"Яагаад дарсандаа хүчтэй донтуулагч бодис хийсэн юм?"

"Би өмгөөлөгчөө иртэл юу ч ярихгүй ээ" Тэхён сандлаа налан түүнрүү ямар ч царайны хувиралгүй харахад мөрдөгч хавтсаа дэлгээд "Хаан болохоос өмнөх бүх мэдээллүүдээ устгасан ч чи сайн нууцалж чадсангүй дээ. Би олчихсон" залуу түүний урд хэдэн зураг болон бичиг баримт тавихад Тэхён түүн рүү хараад юу болохыг нь мэдсэн ч илүү үйлдэл хийсэнгүй.

"Сэтгэцийн өвчтэй хүн энэ улсын, энэ дэлхийн хаан болчхоод байхад одоо л үүнийг нь мэдэх гэж" тэр өрөөг цуурайтуулан инээснийхээ дараа

"Хэргээ хүлээмээр байна уу?" харин Тэхён түүний өөдөөс инээн толгойгоо сэгсрээд "Хийгээгүй хэргийг би яаж хүлээх юм?"

[Completed] DionysusᴷᵀᴴWhere stories live. Discover now