[The End]

3.8K 377 75
                                    






"Чамд миний талаарх ямар баримт байгааг мэдэхгүй ч-"

"Баримт уу?
Миний энэ гарт чиний амьдрал байна. Эцэг эхийгээ алдсаны дараагаас юу туулж, юу амсаж өдийг хүрсэн. Ямар их хүний цусаар гараа угаан байж хаан болсон, хаан болсон ч эцэстээ чөтгөр мэт хүмүүсийг ашиглаж ирсэн гээд л бүх мэдээлэл чинь надад байна. Би эднийг олон нийтэд тараавал юу болохыг мэдэж байгаа биз дээ?"

"Тийм ээ"

"Тэгвэл зүгээр л надад суудлаа тавиад өгчих"

Удаан Юнгигийн яриаг анхааралтай сонссон Тэхён зуршил аятай зүүн хөмсөгнийхөө үзүүрийг зөөлхөн маажаад
"Үгүй бол?"

"Энэ баримт бол зүгээр л чамайг энд авчрах гэсэн тасалбар болохоор би чамайг алах болно"

"Хүссэнээ л хийл дээ" ёжтой гэмээр инээмсэглэх түүний төрхийг харахдаа Юнги инээгээд "Гэхдээ чи ингээд л үхчхэж болохгүй биз дээ. Зовлон бүрээ санаж, тамлагдаж үхвэл илүү сайхан биш гэж үү?"

Юу яриад байгааг нь ойлгохгүй зогсох Тэхёныг ажих Юнгигийн харц улам л хурц болоод "Хөөрхий Кэйди чамд нохой шиг хаягдахдаа их л шаналсан байхдаа.
Найзыг минь авч суучхаад арай ч тэгж хөөрхийлөлтэй хог дээр хаяж болохгүй шүү дээ"

"Чи юугаа яриад-" Юнги рүү асах Жонгүгийн өмнө гараа сунган зогсоохдоо Тэхён түүнийг цааш юу гэж ярихыг нь сонсохыг хүссэн ажээ.

"Чи санахгүй болохоор сайхан байгаа биз дээ? Өмнө нь болсон бүх зүйлсээ санахгүй байгаа болохоор зовж шаналахгүй амар байна уу?"

Галзуурсан хүн шиг инээхдээ тэрээр ийн хэлээд "Тэгвэл би сануулаад өгье"

"Чи хаан болсныхоо дараа язгууртан гаралтай нэг охиныг сүйт бүсгүйгээ болгож авсан. Гэхдээ чи зөвхөн эцэгт нь байсан бичиг баримтыг авах гэж л гэрлэсэн болохоор эцэст нь эцэг, эхийг нь алчихсан"

"Ахаа би энэ новшийг-"

"Жонгүг байз!"

Тэр ой санамжаа алдсанаа мэдсэн ч ямар дурсамжуудаа алдсанаа огт санаагүй, мэдээ ч үгүй учир түүний талаар өөрөөс нь ч илүү ихээр мэдэж байгаа Юнгигийн үгийг дуусах хүртэл нь сонсохыг хүссэн юм.
Хэдий ингэж хүчээр сануулах эрсдэлтэй гэдгийг Жонгүг мэдэх ч ахынхаа үгнээс зөрж чаддаггүй итгэлт зан нь түүнийг байранд нь торгоосоор.

"Тэр охиныг Кэйди гэдэг байсан юм. Элизабет Акадие Кэйди."

Хаа нэгтээ сонсож байсан юм шиг нэр дуулахдаа тэрээр бодлоосоо ухан гаргаж ирэх гэж хичээсэн ч хоосорчихсон түүний тархинаас ийм үгс байгаагүй гэлтээ олдохгүй байх ажээ.

[Completed] DionysusᴷᵀᴴWhere stories live. Discover now