13.M

2K 242 8
                                    






"Хүүхэн хараанд нь цайралт өгчхөж. Бас зүрхний цохилт сул. Эмнэлэг дээр очиж байж л нарийн шинжилгээ хийж, рентген зургийг нь авч дотор эрхтнүүд нь эрүүл үү, үгүй юу гэдгийг нь мэднэ. Гэсэн ч Жонгүг золиг эмнэлэг рүү яасан ч явуулахгүй гэсэн болохоор одоохондоо түүнийг сэртэл нь хүлээсэн дээр бололтой. Бас ужиг сэтгэцийн өвчин нь сэдрээд байгаа учраас түүнтэй маш болгоомжтой харьцах ёстой шүү" Тэхёны хувийн эмч болох Сокжин ийн хэлээд гарлаа.

Цэлгэр саруулхан өрөөний голд байх дугуй том орон дээр нойрсох залуу таагүй гэг чинь зовиуртай амьсгална. Хөмсгөө үл ялиг зангидан үүрэглэх түүний хүйтэн гарнаас Кэйди тасралтгүйгээр чанга атгаж байв.

Жонгүг гадаад руу уулзалтаар явчихсан учир ирэх боломжгүй ч аль болох хурдан ирнэ хэмээгээд Тэхёныг сайн асрах үүргийг Кэйдид хариуцуулсан юм.
Тэр Тэхёны гарыг нэг атгаж, нэг зөөлөн илсээр цурам ч хийсэнгүй өглөөтэй золголоо.
Тэхёны нүд чичирхийлэн сэрэхдээ хүүхэн хараанд нь бага зэргийн цайралт үүссэн нь харагдаж, Тэхён хэсэг толгойгоо барин хэвтэх аж. Толгой нь их өвдөж байгаа бололтой бага зэрэг уулга алдахад нь
"Тэхёнаа бие нь яаж байна?" гэхэд Тэхён түүн рүү хараад
"Чи хэн бэ?" гэх нь тэр.
Кэйдигийн дотор пал хийгээд л, түүний дээр бүх зүйлс нураад унаж байгаа мэт санагдан, нүд нь харанхуйлж эхлэв.

Кэйдигийн царай барайн Тэхёны хацрыг зөөлхөн илээд "Юу яриад байгаа юм бэ? Тэхёнаа. Би л байна шүү дээ Кэйди" гэхэд  Тэхён түүнээс гараа хүчтэй татан аваад толгойгоо барин хэсэг хэвтлээ. Түүнээс ийм хүйтэн хөндий зүйл мэдрэлгүй удсан Кэйдигийн зүрх өвдөж байлаа.

"Толгойны эм"

"Юу?"

"Толгойны эм аваад өг гэж байна!" түүнийг захирангуй, хүйтэн хоолойгооор хэлэхэд Кэйди цочирдож, салгалсаар эм, устай авч өглөө.
Тэр эмээ уучхаад Кэйди рүү харан "Түр гарч бай" гэхэд Кэйди түүнд хичнээн их санаа зовсон ч хүйтэн харцанд нь царцах шиг болохдоо хөлөө зөөж ядсаар өрөөнөөс нь гарлаа.

"Жонгүг, Тэхён сая сэргэсэн гэхдээ тэр намайг санахгүй байсан" Кэйдигийн нүдэнд нулимс цийлгэнэн, харилцуур барих гар нь улам улам чангарна.

"Сонин юм даа. Ямартай ч Жин ах үе, үе очих болохоор санаа зоволтгүй, би маргааш очно"

"Хэрвээ, хэрвээ Тэхён намайг бүр мөсөн мартчихвал яах юм бэ? Жонгүг аа" Кэйдигийн нулимс урсан тэр чимээгүйхэн уйлж байв.
Хэдий түүнийг хичнээн их зовоосныг нь бодохоор ийм хүнд санаа зовох хэрэггүй мэт боловч тэр түүнтэй анх уулзсанаасаа эхлээд л сэтгэл алдарч эхэлсэн. Түүний гаргадаг бүх дүр төрхийг тэр хайрладаг болохоор үзэн ядъя гэсэн ч хүслээр нь бус зүрхээр нь шийдэгдэх юм даа.

[Completed] DionysusᴷᵀᴴWhere stories live. Discover now