11.R

2.1K 267 19
                                    




Өглөө сэрэхдээ тэр Кэйдиг чанга гэг чинь тэвэрчихсэн унтаж байгаагаа анзаарлаа.
Түүний нүдний урд тайван гэг чинь унтах бүсгүй хэвтэнэ.
Анх ядам хуруунд нь зүүлгэж байсан сүйн бөгж одоо ч зүүн гарт нь гялтганах агаад Тэхён түүний үнэрийг шуналтай нь аргагүй үнэрлээд орноосоо өндийлөө.

"Энэ мэдрэмж намайг дотроос минь идэж байна" Тэхён нүдээ анин өөртөө шивнээд Кэйди рүү эргэн харлаа.
Өмнө нь түүний сүйт бүсгүй байсан ч одоо бол дарсны хөрөнгө.
Нэг хүрэхтээ үгүйтэй дарсных нь хэрэгцээг хангаад л амьгүй болох биет.
Тэхён тайлж шидсэн цамцаа авч өмсөөд өөрийнхөө өрөө рүү явлаа.
Модон хийцтэй тансаг шүүгээний эхний хаалгыг нээвэл гоёмсог, чамин хайрцаг харагдах аж. Хайрцаг дотор тэдний сүйн бөгж харагдах ажээ. Яагаад одоо хүртэл хаяхгүй хадгалаад байснаа мэдэхгүй ч Тэхён нэг эргүүлж, тойруулан харчхаад буцан шүүгээгээ хаав.

Кэйдигийн байрлах өрөөнөөс түүнийг өргөн нууц лабораторидоо орж, зөөлхөн суулгав.
Бага зэрэг бөхийн түүний өндөрт таарах байрлалд ирснийхээ дараа нүүрнийх нь урдуур унжсан үсийг нь зөөлхөн илээд "Кэйди, хонгор минь сэрээрэй"

Кэйди алгуурхнаар нүдээ нээлээ. Унтаж чадахгүй ядарснаасаа болж нүднийх нь доогуур хар зураас татсан ч тэрээр үзэсгэлэнтэй харагдахыг нух юун.

Тэхёныг харсан даруйдаа айдас багтаж ядсан нүдээр түүнийг ширтэж эхлэхэд Тэхён  хацар дээр нь чийглэг уруулаа зөөлхөн буулгах нь тэр.
Кэйдид догдлол мэдрэгдэж, тэрхэн зуурт зүрхээр нь тог цохих мэт сонин мэдрэмж төрөх аж.

"Би зөвхөн чамаас цус авах болохоор сайн охин байгаад илүү зүйл битгий хийгээрэй" Кэйди өөрийн мэдэлгүй толгой дохиод, түүний үйлдэл бүрийг дагуулан ажиглалаа.
Яагаад түүний үйлдэл бүрт хайлаад, яагаад түүний үгс бүрт итгээд байгаагаа өөрөө ч ойлгохгүй байгаа ч түүнд хэзээ ч итгэж болох юм шиг мэдрэмж төрж байв.

Толгой өвтгөм бодлуудаасаа салахаар эргэн тойрныг ажиглавал хажуухан талд нь дарсны сав, баглааны загвар бололтой дэлгэц дээр Лили-13 хэмээх нэртэй зураг байлаа.

Тэхён тариа аван түүн дээр ирэхдээ "Чиний цусаар хийсэн дарс. Лили-13 сайхан нэр байгаа биз"

"Я-ямар утгатай юм?" гэхэд Тэхён түүн рүү инээмсэглээд "Энэ нэр бүхэлдээ чамайг илэрхийлнэ" түүнийг ингэж хэлээд шууд л зүүгээ хатгахад Кэйдигийн эргэлзсэн төрх хормын төдийд үгүй боллоо. Тэр бага зэрэг хөмсөг зангидаж, өвдөлтөө тэвчих ажээ.

[Completed] DionysusᴷᵀᴴWhere stories live. Discover now