20. U

1.7K 219 8
                                    




"Жонгүгаа, Сара хаана байна?" Тэхёны хөмсөг улам зангирахын хэрээр хөл минь тогтож өгөлгүй чичирч байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.






"Жонгүгаа, Сара хаана байна?" Тэхёны хөмсөг улам зангирахын хэрээр хөл минь тогтож өгөлгүй чичирч байлаа.

Тэр юу яриад байгаа юм?

Ахиад...

Арай намайг мартчихаагүй биз дээ?

Зүрхний минь цохилт бөмбөр нүдэх лугаа чангарч эхлэхэд би дотроо "Үгүй байгаасай" гэж хэдээ мянган удаа залбирсан ч түүний минь надруу хөндий гэг чинь харах нүднээс л би бүх зүйл оройтжээ гэдгийг ойлгосон юм.

Анх бүх үнэнг мэдэхэд л тэр над руу ийм хүйтэн нүдээр харж байсансан. Ийм хүйтэн нүдээр ширтээд хайр найргүй төмөр мэсээр биеийг минь сийчиж эхлэсэнсэн.

Одоо ч тэр сийчсэн чиний нэр биеэн дээр минь яг л "Чи минийх" гэсэн шиг тодоос тод зурайж байхад эцэст нь чи намайг ахиад л мартчихаж.

"Ахаа юу яриад байгаа юм? Сара байхгүй шүү дээ"

"Байхгүй гэдэг чинь юу гэсэн юм? Сараг дууд бас хэн гэдэг нь мэдэгдэхгүй нэг гадны хүн энд байна. Наадхаа хөөж гарга" түүнийг над руу дорд харан ийн хэлчхээд нуруугаа харуулан хэвтэхэд нь зүрх минь базлан өвдөх шиг болох нь тэр.
Хэдэн сар үхэл сэхлийн зааг дээр ухаангүй хэвтсэн түүнийг асарч суухдаа би үүнийг хүлээсэн гэж үү?

Үгүй ээ.

Би зөвхөн түүнээс "Санасан шүү" гэдэг үгийг сонсох гэж л, эрүүл саруул над руу хараад инээхийг нь л харахыг хүссэн, мэдрэхийг хүссэн.

Түүний надад хүрэх хүрэлтийг нь юу юунаас илүү их санасан.
Аврахаар ирсэн сэтгэлийг нь бодох бүртээ догдлон байсан би эцэст нь ийм зүйл амсах гэж энэ хүрсэн гэж үү?

Жин ах түүнтэй хамт өрөөнд үлдэж, Жонгүг намайг дагуулан гадагш гарлаа.

Өрөөний гадаа эмнэлэгийн хана налж, чимээгүй суухдаа би олон ч зүйлийг дотроо тунгаагаад амжсан юм.

[Completed] DionysusᴷᵀᴴWhere stories live. Discover now