21. N

1.7K 226 17
                                    






"Би ахин түүний хажууд ирсэндээ баяртай байна" Сара хэмээх эмэгтэй хөлөө давхарлан суухдаа бахдалтай нь аргагүй инээхэд уур минь хормын төдийд хүрээд л явчхав.
Хажууд минь суух Жонгүг түүн рүү нэг надруу нэг харсан ч чимээгүй суух нь улам л намайг бачууруулж байлаа.

"Тэгэхээр Сара" биднийг ажиглан суусны эцэст Жин ах амжиж нэг ам нээв.

"Чи дүүг минь шархлуулсан. Чамд итгэж байсан итгэлийг нь чи алдсан. Ахиж чамайг түүний хажууд байхыг хармааргүй байгаа ч Тэхёны ой санамж сэргэтэл хажууд нь байх хэрэгтэй байх"

"Би түүнийг хуурсан нь үнээн. Гэхдээ тэр намайг одоо санаж байгаа юм чинь. Одоо ч хайрладаг гэсэн үг. Би цаашдаа түүний хажууд байх болно"

"Сара түүний хууль ёсны эхнэр бол Кэйди. Кэйди ч жирэмсэнг чи харж байна. Би дүүгээ чамаас болж шархлахыг харсан. Ахиж чамд хууртахыг нь лав хармааргүй байна. Түр хугацаанд л түүнтэй хамт бай тэгээд гүйцээ"

"Хэнийх нь дураар болох нь уу харж л байя. Тэхён надад хайртай. Анхнаасаа тийм л байсан" өнөөх бүсгүй над руу харан жуумалзахад өөрийнхөө зүйлсийг булаалгачихсандаа хэтэрхий их бачимдах мэт би түүн рүү хорсолтой нь аргагүй харж байлаа.

"Чи зөвхөн ахын минь мөнгө, эрх мэдэлд нь л болсон" өсгийтэй гуталны чимээ аажмаар холдон өрөөнөөс гарахын даваан дээр Жонгүг ийн хэллээ. Гэсэн ч өнөөх эмэгтэйн нүүрнээс өнөөх бассан инээмсэглэл нь алга болсонгүй харин ч бахдалтайгаар эргэж харан инээгээд "Хэнд хамаатай юм"

Сараг гарсны дараах таван минутад хэн ч юу ч ярихгүй чимээгүй ноёллоо. 

"Кэйди энэ түлхүүр, чи энэ газарт байсан дээр байх"

Жонгүгийн сунгах түлхүүрийг хэсэг ажсаны эцэст би толгой сэгсрээд "Хэрэггүй дээ би амьдрах газраа олчихно"

"Яаж чамайг ингээд орхих юм. Очих газар ч байхгүй биз дээ."

Жин ах санаа зовнингуй ийн хэлсэн ч би эмэргүүцсээр байлаа.

"Надад мөнгө байгаа. Байр худалдаад авчхад хангалттай их байгаа. Бас ахиж түүний өмнө үзэгдээд хэрэггүй байх"

"Юу?"

Тэхён намайг хөөчихсөн шүү дээ. Хичнээн ой санамжаа мартсан байлаа ч намайг харах мөчдөө санах байх л гэж бодсон юмсан. Гэтэл тэр эмэгтэйг өмгөөлөхдөө Тэхён над руу үзэн ядсан харцаар харж байсныг би мэднэ.

[Completed] DionysusᴷᵀᴴWhere stories live. Discover now