Кэтиг өнөөх ааштай амьтанд аргалаад эм уулгаад, эмчилчих байх гэж бодсон болохоор өрөөндөө алхсаар ирэв. Муу ч үгүй шорон юм болохоор өрөөний минь үүдэнд үргэлж харгалзагч эсвэл цагдаа гэх ёстой юм болов уу хоёр хүн зогсдог юм.
Зав гарвал л уншдаг анагаахын зузаан номоо гаргаж ирээд, компьютер дээрээ мэс заслын хагалгааны бичлэг тавин анхааралтай харан суулаа. Гуравхан сарын өмнө хоёр дахь зэргээ хамгаалаад хоёр мэргэжил зэрэг эзэмшдэг болсондоо хичнээн их баярлаж, аав минь ч хичнээн их бахархаж ээжийг ч бас над руу хүлээн зөвшөөрсөн хаpцаар харах ямар сайхан байсан гэж санана. Ялангуяа аав.
Бодлыг минь саринуулан гар утас минь дуугарлаа.
"Бас яав аа" өнөөдөр түүнээс ирсэн хоёр дахь дуудлага тул би залхсан байртай утсаа аван хэлэв.
Жон "Тасгийн дарга яръя гээд байна өглөө шүү" би санаа алдсаар тасгийн даргатай хэсэг ярилаа. Надад их сайн ханддаг байсан болохоор намайг ийшээ явуулчихаад их л бухимдаж байгаа бололтой, эмнэлгийн даргыг хүртэл хараагаад намайг инээлгэж орхив.
Тасгийн дарга "Утсаа авч бай" түүнийг хэлэхэд утасны цаанаас Жон "Санаж байна" гэж орилоход би инээлээ.
Тасгийн дарга "Жон чамайг байхгүй ачаалал нь нэмэгдээд ингэж байгаа юм сайндаа ч чамайг санаагүй шүү, чи хууртах хэрэггүй"
Эмнэлгийнхэн Жон бид хоёрыг холбож үргэлж тоглоом хийдэгт бид хоёр бүүр дасчихсан. Эцэст нь дарга намайг удахгүй заавал авах болно тэсэж байгаарай гэж хэлэн бидний яриа өндөрлөлөө.
Хаалга өөрөө онгойн харгалзагч нар голдоо цус нөж болсон нэгнийг түшсээр орж ирэн эмнэлгийн орон дээр хэвтүүлэв.
"Тархиндаа сандалаар цохиулсан" тэдний яриаг сонсонгоо би Кэти рүү залгах гэж байтал тэр өөрөө хүрж ирэн түүнд бэлдэх зүйлийг нь хэлэн өөрөө өвчтөн рүү очин шархыг нь харлаа. Нэг их гүн биш ч бага зэрэг цус алдаж байсанд цусыг нь тогтоон, цэвэрлээд боож өгөн тустаа хэвтдэг өрөөнд зөөн оруулав.
Хоёр, гурав хоног болон өнөөх хоригдол эсвэл өвчтөн ч тэнхэрсээр өөрийн байх ёстой газарлуугаа явсан ч юу болсон юм барагтаа Кэти бид хоёроос өөр хүн орж гардаггүй өрөөний хаалга өнөөдөр зургаадах удаагаа онгойлоо.
Өмнөх хүмүүсийн адилаар зүгээр л дусал залгуулах гэсэн юм байх. Зарим нь яасан нь ч мэдэгдэхгүй элий балай зүйл ярьж байгаад гарч явсан. Би нэг санаа алдчихаад Кэтиг хүлээсэн ч тэр өнөөх аашны туламын өрөө рүү явчихаад ирсэнгүй. Ойрд байс хийгээд л тийшээгээ гүйдэг болоо шив. За яахав угаас хийх юмгүй байдаг болохоор сайхан сэлгүүцэж байна, гэхдээ л өнөөдөр шиг ийм их хөл хөдөлгөөнтэй байхад алга болчихоор нь уур ч хүрэх шиг. Эмч хүн байж сувилагчийн хийх ёстой зүйлийг хийгээд гүйж байх ч гэж.