'12'

3K 291 28
                                    

"Сайн уу?"

Намайг ганцаар дарс шимэн цонхоор ширтэн сууж байхад ширээнд минь танил царайтай нэгэн ирж суугаад хэллээ.

"Сүхёны найз залуу, Тэминий найз" гэхэд нь би сая санан толгой дохиод хариу мэндэллээ.

"Намайг Марк гэдэг"

"Эми"

Марк "Ганцаараа явж байгаа юм уу?"

Би "Тийм ээ харин чи?"

Марк "Одоохондоо бол тийм удалгүй Тэмин болон бусад маань ирэх байх" гэдэг үгийг сонсоод би эндээс явах ёстойгоо ойлголоо.

Би "Сүхён сайн уу? Гайгүй байгаа юу?"

Марк "Тиймээ дажгүй учраа олохгүй гүйцгээгээд л байна. Нэгтээ таарсных цаадах чинь чиний талаар их ярьдаг юм, нилээн дотогшоо ганцаараа шахуу байдаг болохоор чамайг их яриад байхаар нь та хоёрыг дотноссон юм болов уу гээд л"

Би "Тэр ч бас надад таалагдсан. Гэхдээ Тэмин намайг дүүтэй нь ямар нэг холбоотой байхад дургүй байгаа. Би ч бас тэр нь дээр гэж бодож байна, бид бие биенээ их үзэн яддаг"

Марк "Тийм байж, гэхдээ эмнэлэг дээр таарвал түүнд анхаарал тавьж өгөөрэй"

Би хариуд нь толгой дохиход "Марк" гэх Дуёоны хоолойг сонсоод бид хоёул тийш харахдаа Тэминийг ч бас олж харав. Жэсс гэгч хүүхэн бас бус хальт харж байсан царайнууд ч бас тэнд байлаа.

Би "Ирэхээс нь өмнө явъя гэж бодсон ч амжсангүй шив" би санаа алдсаар хэлэхэд Тэмин бидэн дээр ирээд "Эхлээд би дараа нь Дуёон, Сүхён одоо Марк? Чи юу хүсээд байгаа юм. Би чамд хол бай гэж хэлээгүй билүү? Юу нь тийм ойлгомжгүй байна. Чи арай бидэнтэй бүгдтэй нь унтаж үзэхийг хүсээгүй биздээ?"

Түүнийг хэлж дуусахад хэдийнээ миний зүүн хацраар нулимс урсчихсан байлаа. Цонх ширтсэн чигтээ би дуугүй л урссан нулимсаа сэмхэн арчсаар сууна.

Марк "Амаа тат Тэмин, бид санамсаргүй таарсан юм"

Тэмин "Гайхалтай юмаа Эми, тэр бүүр чамайг өмөөрч байна"

Дуёон "Тэмин зүгээр хийх гэж байсан юм аа л хийцгээе"

Тэмин "Чи л дутаад байна уу?"

Би "Чи өөрийгөө үнэхээр дээгүүр үнэлэх юм аа, хараал идсэн чиний эргэн тойронтой би ямар нэгэн төлөвлөгөөтэй ойртоогүй ойлгосон уу? Чам шиг ийм залууг өөрийн болгох гэж үнэ цэнэтэй хугацаагаа тэнэг төлөвлөгөө боловсруулж өнгөрөөх завтай хүн би биш"

"Нэг нь өөрөө ч мэдэлгүй дурлаж байгаадаа бухимдан уурлаад нөгөөх нь болохоор нөгөө тэнэгийнхээ үгсэд гомдчихсон. Тэгсэн хирнээ үзэн яддаг гээд байгаа биз?" тэдний хажуу ширээнд хөндлөнгөөс сонсон суугаа залуу өөртөө шивнэсээр инээмсэглэн ширээнээсээ босон хажуу ширээндээ ирэн зогслоо.

"Ямар өдөр болоод энд ийм их танилуудаа нэг дор хардаг билээ?"

Өнөөх залууг хэлэхэд Тэмин инээгээд "Аан тийм Тэнийг бас мартчихаж! Чи арай түүнтэй хуйвалдсан юм биш биздээ. Би чамайг зүгээр нэг барьцаалсан хүнээ тийм байдалтай байлгаж эелдэгээр явуулах хүн гэж боддоггүй байсан юмсан"

Тэн жуумалзан Тэмин рүү дөхөж очин чихэнд нь ойртоод зөөлнөөр "Чиний зөв. Би барьцааны хүнээ зүгээр нэг гаргаад явуулахгүй, гэхдээ тэр түүн шиг нэгэн бол энэ боломжтой" тэр хэлж дуусан Тэминий мөрөн дээр нэг цохиод түүнээс холдон Эмигийн урд суун "За тэгэхээр хонгор минь хоолоо захиалчих, тэгээд бид чинийхээ талаар ярилцах болно. Болно биздээ. Чи өөрөө хэлсэн шүүдээ"

"Гажиг амьтад, галзуугийн эмнэлэг юм уу юу юм" Эми ингэж хэлчихээд цүнхээ аван ширээнээс боссоор цааш явахдаа Жэсстэй харц тулгарсан ч муухай харсаар явлаа.

Тэн Эмигийн араас орилов "Дараа уулзая хонгор минь!"

Тэн "Тэмин суучих ярилцая, дараа нь харамсахгүйн тулд"

Бусад нь өөрсдийн хийх гэж байсан зүйлээ үргэлжлүүлэхээр явсан бол Тэмин Тэний урд суун үлдлээ.

Тэн "Чи яагаад түүнд дургүй юм?"

Тэмин "Чамд ямар хамаатай юм?"

Тэн "Ээе, эелдэг байлдаа чиний төлөө л би асуугаад байна, шударга бай би одоохондоо зүгээр л түүнийг хэтэрхий их сонирхож байна. Дурлахаас минь өмнө түүнд сайн эсэхээ л хэл, дурлачихвал би чамд түүний хэлтэрхийг ч ойртуулахгүй"

Тэмин "Утгагүй юм ярихаа боль"

Тэн "Жосид одоо хүртэл хайртай юу?"

Тэмин "Тийм ээ, тийм болохоор наад хүүхэнээ яах чинь надад хамаагүй"

Тэн "Жоси чинь чамд хайртай байсан бол чамайг бас намайг тийм байдалд үлдээгээд явахгүй л байсан болов уу?"

Тэмин "Чи хүссэнээ хий ойлгосон уу? Надад хамаагүй гэж би хэлээд байна"

"Түүн шиг эмэгтэйтэй учир ургуулсан болохоор чинь их л өндрөөр үнэлэж байсан ч чи үнэхээр усан тэнэг юм" Тэн түүнд хэлчихээд ширээнээс босон явлаа.

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now