Цайндаа орчихоод өрөөндөө орж ирэхэд тэр явчихсан харин утас минь ширээн дээр дуугарч байлаа.
Дуёоны дугаар утсан дээр минь гарахаа болих хүртэл би хүлээсээр дуусах үед нь түүний дугаарыг Тэминийхтэй цуг блоклочихоод эргэн ажилдаа оров.
Жон оройн хоол цуг идье гээд салахгүй байсан тул би түүнд зөвшөөрснөөр бид цуг хооллож би машинаа эмнэлэг дээр үлдээгээд гэртээ түүнээр хүргүүллээ. Түүнийг явуулчихаад гэрийн гадаа байсан машиныг тоолгүй орох гэсэн ч тэр сигналаа дуугарган удалгүй машинаасаа бууж ирэн урд минь зогсоод "Чи надад уурлачихсан юм уу"
Би "Үгүй ээ, би цамцыг чинь ороод аваад ирье, хими цэвэрлэгээнд өгчихсөн ажил амжихгүй байсан юм өөрөө хүрээд ирлээ ашгүй"
Дуёон "Би чамаас надад уурласан юм уу л гэж асуусан"
Би "Би бас үгүй гэж хариулсан юмсан"
Дуёон "Чи миний дугаарыг блоклочихсон байна"
Би "Уурласандаа биш харьцахыг л хүсээгүй хэрэг"
Дуёон "Өчигдөр Тэминий талаар хэлсэн зүйлээс болсон хэрэг үү"
Би "Өүв үгүй дээ би зүгээр л Тэмин гээчтэй чинь холбоо хамааралтай бүх зүйлээс ангид байхыг л хүссэн юм. Би үнэндээ найзын чинь талаар бодохыг ч хүсэхгүй байгаа болохоор надад чамтай харьцах ч бас тийм сайхан санаа биш л гэж бодсон юм"
_____________________
"Энэ хараал идсэн новшийн хүлээсээ ядаж тайлчихаж болохгүй юу? Та нар энд хэдэн арвуулаа байж намайг зугтаалгахгүй чинь тодорхой биздээ, гар өвдөөд байна, эмч хүнд гар ямар их чухал гэдгийг мэдэх үү?"
Би сандал дээр хүлээстэй тэдэн рүү харсаар хэлэхэд буйдан дээр намайг шиншлэн харах залуу толгойгоо гэлжийлгэн харсаар л сууна.
"Би ийм их ядаргаатай орилоо бас чалчаа хүн биш гэхдээ энд та нар үнэхээр хэнд ч хэрэггүй зүйл хийж байна, тэр намайг барьцааллаа гээд та нар дээр гүйгээд ирэх хүн биш. Барьцаалсан хүн нь би бол бүр ч биш"
"Харж л байя" тэр залуу тайвнаар хэлэхэд би санаа алдсаар хувь тавьлантайгаа эвлэрэн чимээгүй суув.
Хараал идсэн Тэмин.
Зүгээр л ажлаа тараад машиндаа суух гэж яваад би хэдэн залууст чирэгдсээр хэнийх нь ямар амьтаных нь мэдэгдэхүй гэрт хүлүүлээд сууж байна.
Намайг Тэминий найз бүсгүй гэж бодоод чирээд ирчихсэн, Тэмин тэдэнтэй асуудалтай гэх үгсийг л би тэднээс унагааж чадсан юм.