'26'

3.3K 320 23
                                    

"Би чамайг өөртөө дурлуулж чадах юм шиг байна" гээд инээх бүсгүй.

Тэр үед би хийдэг шигээ л  түүний инээмсэглэлийг харахгүй гэж нүдээ аньсан мөчүүдийн нэг байлаа. Яахавдээ инээхгүй л бол тэр дурыг минь хөдөлгөж, дотрыг минь гижигдэх хүүхэн харин инээхээрээ л зүрхийг минь авч чулуудчих гээд байдаг юм.

Тэр их сонин. Сэтгэхүй нь яг л өсвөр насны хүүхэд аятай хайр дурлалыг тийм байх ёстой гээд бодчихсон бяцхан төсөөлөлтэй. Өөрийгөө намайг хайрлаад байгааг, сэтгэлээ зориулаад байгаагаа мэддэг хирнээ бардам зантайгаа тэмцэлдэн дийлсэн өчүүхэн сэтгэлийг минь огт олж харахгүй харалган ч юм шиг.

Би юу? Би яахавдээ болоод л өнгөрдөг дүрэлзэм дур тачаалыг хаа л бол хаана мэдрээд өнгөрдөг байсан ч хэн нэгнийг нандигнамаар тийм мэдрэмжийг чамаас өмнө авч байгаагүйгээ гайхаж байсан юм. Тэгээд? Нас биед хүрсэн бүсгүй хүн болчихсон хирнээ хэнд ч өврөө нээгээгүй тэр яагаад чухам над дээр алдчихав гэж бодол болно. Түүний хувьд би бол алдаа. Алдаж буй цаг хугацаа, алдаж буй хичээл зүтгэл бас сэтгэл.

Анхны хайр минь байсан нэгнийг би бодон сууна.  Жэссийн хэлсэн зүйлийг ч бас бодон үнэхээр би одоог хүртэл Жосид хайртай эсэхээ мэдэхийг хүсэж байна. Үнэхээр түүнд л хайртай гэж бодсоор өөрийн сэтгэлээ би хуурч яваа бол яана вэ?

Анхны хайраа хайрласаар байгаа биш зүгээр л үгүйлж яваа бол яах вэ?

"Ядаж нэг ч болтугай асуудлыг цэгцлэх хэрэгтэй" би үглэсээр Сүхёны өрөөгөөр шагайчихаад гэрээс гарлаа. Дуёон руу залган Маркыг хаана явааг асуулгаад гэрийнх нь гадаа хүлээв. Түүнийг гэрээсээ гарч ирэх мөчид машинаасаа буух гэж байснаа болин оронд машинаа асаасаар түүнийг даган явна. Тэр их дэлгүүрийн үүдэнд зогсоход би араас нь даган алхлаа. Түүний алхаа ихэд хөнгөн байх агаад аав ээждээ тэврүүлэн хажуугаар зөрөх бяцхан хүүхэд бүрийг инээмсэглэн ширтэж, хүүхдийн хувцасны тасгийн гадна ирж хэсэг зогсоод удалгүй цааш явсаар цэцгийн тасаг руу ороод явчихав.

"Орой ирж байх чинь" худалдагч ах инээсээр түүнээс юу ч асуулгүй ганц ширхэг цагаан сарнай гоёмсог гэг чинь боож өгөхөд Сүхёны өрөөнд үргэлж л үхэшгүй мөнх амьтай мэт байсаар байдаг цагаан сарнайнуудыг би саналаа . Цааш явах зам нь угаас тодорхой манай гэр байсан юм. Саяхан л өрөөндөө хэвтэж байсан Сүхён байдгаараа хөөрхөн болчихсон инээсээр гарч ирээд түүнийг тэврэх мөчид би өөрөө ч мэдэлгүй нүдэндээ нулимстай мишээж байв.

Энэ л байж. Хайртай нэгнээ инээмсэглэхийг харах л аз жаргал аж.

"Би нэг ачаанаас саллаа. Түүнийг хайрлах хүн нь чи байгаад бас баярлаж байна. Ингээд л болоо"

"Одоо Сүхёнд анхаарал хандуулах хүн нь би болохоор чи өөрийнхөө л асуудлыг шийд, зүгээр л найзын хувьд хэлэхэд Эми үнэхээр гайхалтай эмэгтэй шүү" гэж Марк хэлээд машинаас минь буулаа.

"Марк тоглоомноос гарсан үлдсэн ажлыг захирал мэдэхгүйгээр зохицуул" би Дуёон руу зурвас биччихээд хэн нэгнийг харах шалтгаар хэн нэгэнтэй уулзахаар явав.

"Ухаан орсонд чинь баяртай байна" намайг орон дээр хэвтэх хөгшин эмэгтэйд хэлэхэд тэрээр галзуу юм шиг инээгээд "Манай дүү хүүхдүүдээ үнэхээр сайн хүмүүжүүлсэн шүү. Үзэн ядалтаа хүртэл нуугаад сайхан үг хэлээд зогсоно гэдэг сайхан зан чанар тийм биз"

"Гэхдээ би үнэнийг үргэлж мэдчих юм." тэр өмнөхөө бодвол эрч хүч багатай хэдий ч хүйтэн хөндий хоолойгоор хэлэв.

"Одоо явдаа үхэж чамайг гийгүүлээгүй ч хажуудаа сахиулж зовоох бодол алга"

Тэмин бөхийгөөд "Тэгвэл явъя даа" гэсээр хаалга онгойлгоход тэр "Гэхдээ би үнэхээр бүгдийг мэдчихдэг нь чамд шударга биш байдаг байх"

Тэмин үг дуугарсангүй хаалгыг гаднаас нь хаасаар Эмигийн тасаг руу очих үед тэр намайг ч анхаарах сөхөөгүйгээр гүйсээр явахад нь би хурдан алхсаар араас нь дагалаа.

Гадаа түргэний тэргийн дохиолол чангаар ойртох нь сонсогдох ба тэр шөнө би сахиусан тэнгэр олж харах шиг л болсон юм. Түүнийг хэн нэгний амийг юунаас ч илүү эрхэмлэж байгааг харах, өнөөх л зөрүүд зангаараа өөртөө итгэлтэй зөрүүдлэн хүний амь аврахыг харах гайхалтай байсан.

"Ааээшш, энэ гайхалтай зураглалыг ганцаараа л харж байна гэж бодсон юмсан" хажууд дуугарах танил нэгний хоолойгоор түүнрүү харчихаад хөмсөг минь өөрийн эрхгүй зангирав.

Тэмин "Чи энд юу хийж яваа юм?"

Тэн "Харин л дээ, чамтай адилхан байхвий гэж эмээж байна" гэсээр жуумалзах нь дургүй хүргэж буцан Эми рүү ширтэхэд тэр бяцхан жаалтай юу ч юм ярилцан зогсоно.

Тэн "Цаг дууслаа"

Түүнийг хэлэхэд би Эми рүү ширтэх харцаа арай хийж салгасаар түүнрүү дургүйцэнгүй харахад "Цаг дууссан гэж байна, сайн яваарай"

Тэн "Жосигийнхаа араас солонгос явах гэж байгаа биздээ, бас авга эгч чинь сэрчихсэн одоо чиний дураараа аяглах хугацаа чинь дууссан. Эмид хайртай гээд хэлчихсэн бол би бусдын зүйлд шунахгүй байсан. Гэвч чамайг түүнд хайртайгаа ухаарах гэсээр байтал би хэтэрхий их түүнийг мэддэг болчихлоо"

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now