'3'

3K 315 12
                                    

Маргааш нь үд болох гэж байхад дахин гурван өвчтөн хэдхэн минутын зайтай орж ирлээ. Кэти руу залгасан ч утсаа авсангүй. Нэг нь ухаан алдан унасан, нөгөө нь гар нь мөрнөөсөө мултарч харин үлдсэн нэг нь гарандаа сэрээ зоолгон орж ирсэн юм.

Ухаан алдсан нэгнээс бусад нь өрөөгөөр дүүрэн орилж, өвдөлтийг нь болиулахыг надаас тусламж гуйн өөрийг нь түрүүлж эмчлэхийг тушааж би хамгийн түрүүнд ухаан алдсан өвчтөнийг тэжээлийн дутагдалд орсон гэдгийг нь тогтоон дусал залгачихаад гарандаа сэрээ зоолгосон хүний сэрээг нь сугалж аваад цусыг нь тогтоон өвчин намдаах тариад боож байв.

Тэр хооронд мөр нь мултарсан залуу намайг хараан, хэлэх хэлэхгүй үгээр доромжлож байсан ч тоохгүй дүр үзүүлэн сая дуусган түүн дээр очиход над шиг эмчээр эмчлүүлэхгүй ажлаас халуулна гээд бөөн юм болж эхэллээ.

Би "Энэ хоёр хүнийг ямар ноцтой байгааг харахгүй байна уу? таны мөрийг буцааж оруулаад л болох юман дээр энүүгээр дүүрэн асуудал үүсгээд ёстой нэг"

"Чи өвчтөнтэйгөө үргэлж ингэж харьцдаг уу ямар гээчийн эмч гэхээрээ ийм байдаг юм чи ер нь эмч мөн юм у----"

Түүнийг надтай хэрэлдэн хамаг анхаарлаа надад төвлөрүүлэх үед нь мөрийг нь буцаан оруулахад тэр нэг хашгарчихаад чимээгүй болов.

Би "Болчихлоо, анхаарлыг чинь саринуулах хэрэгтэй байсан юм, сая уурласанд уучлаарай"

Түүнийг дуугарахгүй байсанд би "Одоо зүгээр болчихож байгаа биздээ, би дусал залгаж өгөх болохоор жоохон амарч байгаад явж болно, 7 хоног гараа сойлттой явахад зүгээрдээ"

Өрөөгөө цэгцлэж дуусаад би харгалзагч нарт хэрэг гарвал залгахыг хэлчихээд шууд л дээш гарлаа. Явсаар өнөөх Тэмин гээчийн өрөөний үүдэнд ирээд энд Кэти г байгаа үгүйг асуухад байгаа гэж хэлэн онгойлгохыг хүсэхэд онгойлгож өгөхгүй гээд зүтгэчихэв.

"Биднийг хүн оруулж болохгүй гэсэн" нэг нь надаас учирлан гуйхад нь би уурлан "Та нар түүнээс мөнгө авчихааюу би энэ талаар дээшээ мэдэгдэж чадахгүй юм шиг байна уу"

Тэдэнтэй хэсэг маргалдаж байгаад би дийлэн тэднийг хаалга нээсэн даруйд гарах чимээнээр нүдээ томруулан шууд л яваад оров.

Намайг байгааг мэдсэн Тэмин өөдөөс хараад зэвүүн инээмсэглэн хийх зүйлээ үргэлжлүүлж байхад Кэти намайг харан нүд нь томорсоор түүнээс холдох гэхэд Тэмин түүнийг хөдөлгөсөнгүй.

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now