Тэн "Тийм гэж үү? Түүнд үүнээс илүүг хийхэд тэр дургүй байгаагүйдээ"
Түүнийг ингэж хэлэхэд би ямар царай гаргаснаа мэдэхгүй. Харин сэтгэлд минь юу болж байсныг л би сайн мэдэж байна.
Яг л шөнийн тэнгэр дэхь цор ганц хамгийн тодоор гэрэлтэж байсан од минь харваад явах шиг.
Тэн намайг хөлдсөн чигт минь үлдээгээд түүний машинд суусаар тэнд би ганцаар хоцорсон юм.
Марк хажууд олон зүйлс ярих хэдий ч би нэгийг нь ч тогтож сонсолгүй өнөөдрийн болсон явдал зүгээр нэг тохиолдол биш гэж бодохын хажуугаар, түрүүний явдал дотрыг минь үймүүлнэ.
Марк "Тэмин сонсож байна уу? Магадгүй энэ үнэхээр тохиолдол байх"
Би "Яагаад тэгж бодож байгаа юм"
Марк "Гал нэг давхрын зоогийн газраас эхэлсэн. Хэрвээ чиний бодож байгаа зүйл байсан бол тэд хэзээ ч ийм дутуу зүйл хийхгүй, эмнэлэгт байгаа үгүйг нь ч шалгаагүй байж гал тавиад тэр гал нь бүүр хаа байсан өөр давхраас эхлэх боломжгүй хэтэрхий болхи байна. Муугаар хэлж байгаа хэдий ч тэд хийсэн бол унтаж байгаа машинтай нь дэлбэлэх байсан биз."
______
"Би түүний хувьд хог новш чигээрээ үлдсэн нь дээр байх тийм үү?" би хоол бэлдэн зогсох Жэсс-с асуув.
Жэсс "Ядаж л хайртай гэж хэлээд хувь тавилан яаж өөрчлөгдөж болохыг харахыг хүсэхгүй байна уу?"
Тэмин "Хайрлаж байснаа хэлчихвэл би түүний хувьд илүү новшийн нэгэн болох биз. Хайраа мэдрүүлэх зориг байгаагүй байж хайрласан гэж хэлвэл өрөвдмөөр шүүдээ"
Жэсс "Жосигоос сурагтай юу?"
Тэмин "Өчигдөр ухаан орсон гэсэн"
Жэсс "Уулзахгүй юм уу?
Тэмин "Юу гэх юм, би хайртай хүнээ хамгаалахын тулд чамайг нэг солиотой эмэгтэйд өгөх гэж байсан уучлаарай гэх юм уу?"
Жэсс шоолж инээгээд "Сүүлд түүнд тохиолдсон зүйлд чи буруутай шүүдээ тэр азтай байгаагүй бол үхэх байсан"
Би түүнд хариулах гэж яарсангүй чимээгүй сууж байсанд тэр "Одоо юу хиймээр байна, надтай цуг солонгос явах юм уу?"
Тэмин "Тэр байхгүй газар очмоор юм шиг хирнээ, түүнийг харж чадахгүй байна гэдэг төсөөлөгдөхгүй юм. Гэхдээ мэдэж байгаа зүйл минь түүнийг орхих хэрэгтэй гэдэг л байна"