--Эми--
"Шархалсан болгон нь новш шиг аашлаж болдог гээд хэн нь энэ хүн төрөлхтөнд заагаад өгчихсөн юм"
"Новш шиг аашлатлаа шархлаагүй байгаа чинь сайн хэрэг. Ийм байгаа дээрээ л зогс. Энэ үнэхээр адгийн амлаж байна"
Дуёон надад ингэж хэлж байсан санагдана. Тэр үед би тийм ч сайн ойлгоогүй гэдгээ нуухгүй. Тийм ээ би тэр үед өөрийгөө өвдөж байна гэж бодсон ч үнэндээ тийм байгаагүй. Үүний дараа дараагийн өвдөлтөнд ч би хэзээ ч хэн нэгнийг өвтгөхгүй гэж бодсон ч ... Би зүгээр л бодож байсан.
Тэминтэй сүүлд солонгост уулзсанаас гурав хоногийн дараа би буцсан. Элдэв зүйлс бодож суухыг хүсээгүй болохоор шууд л ажилдаа орж Тэн ч бас давхар сэтгэлийг минь арай дээрдүүлэх гэж хичээж байв. Тэр намайг инээлгэх гэж хичээх бүрт хүчлэн инээж, дотносох оролдлого хийх бүрт би нэг алхам ухарч байлаа. Хүсээгүй хүн, хүсээгүй зүйлсийг минь хийх л жинхэнэ сэтгэлийн там байдаг байх. Нэг өдөр нь түүнээс зугтана, онцгүй ааш гаргана, уурлана, гомдоох үгс хэлнэ. Дараа өдөр нь түүнд ямар буруу байгаа юм гэж бодсоор сэтгэл арай тайвширч хайрлуулж чадах хүндээ эрхэлж авахыг хүснэ. Даанч түүнтэй байх нь хайртай нэгэнтэйгээ байх гунигийг хүртэл гүйцэхгүй нь ямар их шаналал гээч? Хайртай хүнтэйгээ байх гуниг хүртэл надад сайхан зүйл мэдрүүлдэг байсан аятай өөрийгөө зовж байж таашаал авдаг хүн аятай мэдэрнэ.
Арай ч үгүй байлгүйдээ, хорвоо ертөнц ганцхан Тэминээр хэмжигдээд, зөвхөн тэр л намайг тойрон эргэдэггүй шүүдээ түүний хийдэг зүйлсийг хэн нэгэн хийж өгвөл би догдолж л таараа гэсэн ахархан бодолдоо би хөтлөгдөн Тэнтэй хамт гэр лүү нь явсан юм.
Одоо би өнөөх хог новш нь болчихсон уу? Би одоо нөгөө хог новш шиг аашилдаг хүмүүс шигээ болчихсон уу? Тэнд хайртай биш гэдгээ мэддэг хирнээ түүнийг хажуудаа байхыг зөвшөөрч, өөр хүнийг бодолдоо цаг минут тутамд боддог атлаа өөрийнхөө хэрэгцээг хангаж түүнд найдлага төрүүлсээр байгаа би одоо л бүгдийг ойлгож байна. Амьдрал гээч яасан айхтар зүйл байдаг юм бэ? Хэзээ ч би тийм болохгүй гэж хэлсэн үгэндээ хүртэл ороогддог.
Нэг л мэдэхэд би өөрийнхөө хэзээ ч болохгүй гэж боддог байсан тэр хүн шигээ болчихсон байв. Би та нар шиг болохгүй, би надад хайртай нэгнийг гомдоохгүй гэж ам бардам байсан цаг саяхан юмсан.
Алдаа гэж чухам юуг хэлэх вэ? Одоо төрж буй харуусал бүхэн минь алдаа юм болов уу, эсвэл өнгөрсөнд сонгосон тэр нэгэн сонголт одоо харуусал төрүүлж байвал тэр алдаа юу?
Тэр сонголтыг л сонгоогүй байсан бол одоо арай дээр байх байсандаа гэж бодогдож байвал л гарцаагүй энэ алдаа байх тийм үү?
Би дөнгөж саяхан амьдралдаа дахин нэг алдаа хийчихлээ.
Хэн нэгний өврөөс салан хувцаслах Эми, түүнийг хайрладаг нэгнийг сэрэхээс өмнө гэрээс нь гаран явлаа.
"Чиний бүтээсэн би таалагдаж байна уу? Хараал идсэн юу ч болсон уйлдаггүй хүчтэй би таалагдаж байна уу гэж байна!"
Тэмин "Үзэсгэлэнтэй байна"
Би эргэж ч харалгүй гэртээ орж ирээд цурхиртлаа уйлж эхлэв.
Надад одоо хэн нэгэн нуруун дээр минь цохиод "Сайн байлаа. Чи үнэхээр их хичээсэн. Чи хамгийн сайнаараа байсан" гэх үгс хэрэгтэй байна.
"Хайрласан нэгнээ хэн ч гарч ирсэн орхилгүй хайрласаар байсан Тэминий сэтгэлийн хат бас шийдэмгий занг би бахархаж байна охин минь. Хэрвээ тэр хэзээ нэгэн цагт чамайг хайрлавал чи түүнийг хайрлаж байгаа цагт тэр хэзээ ч чамаас холдохгүй байх"
Хэдхэн хоногийн өмнө ярилцах хүн хэрэгтэй байсан болохоор бүгдийг биш ч сэтгэлд минь тээглэсэн тэр зүйлсийг би ээждээ ярьж орхисон. Үүний хариуд би намайг аргадах байх гэж итгэлтэй нь аргагүй сууж байсан өөрөөсөө ичсэн. Би хэзээ ч ээжийн хэлсэн шиг Тэминий сэтгэлийн талаар бодож үзэж байсан удаагүй юм. Тэр ч бас хайрласан шүүдээ хэн нэгнийг яг л над шиг гэх бодол төрөхөд би нэг алхам хойш ухарсан. Гэсэн хэдий ч ээжийн хэлсэн шиг намайг хайрлах тэр хэзээ нэг цаг хэзээ ч ирэхгүй байх, дэндүү ихээр хайрыг нь татаж ширхэг үсээ хүртэл нандигнуулдаг түүний минь хайрт байгаа шүүдээ гэж бодсоор урагш буцан алхсан юм.
Гэвч түүнийг хайртай гэж хэлэхэд зүрх минь хүчтэй савлаж, хайрлаж байсан шүү уучлаарай гэх үгсийг сонсоод одоо намайг хайрла гээд гүйгээд очмоор тийм л сэтгэлийн хөөрөлд би хэсэг автаж орхисон. Хүлээж байсан үг шүүдээ, зүүдэндээ хүртэл олж сонсож чаддаггүй, мөрөөдөлдөө хий умбан суухдаа л зах зухаас нь мэдэрч байсан тэр мэдрэмжээс хэд дахин илүү юм. Гэсэн хэдий ч тэр минь яасан их удавдаа. Өөрийгөө үзэн ядахаас минь өмнө, нэмж алдаа хийхээс минь өмнө, горьдлого тасран бууж өгөхөөс минь өмнө хэлж болоогүй юм гэж үү дээ? Нэгтээ өөр эрд энгэрээ нээгээд, түүний байсан бүгдийг өөр нэгэн хүртчихсэн, ингэтлээ дордчихсон, өөрийгөө ч танихааргүй ийм нэгэн болохыг хүлээж байсан юм гэж үү?
Өөрөө өчнөөн зүйлд гомдсон хирнээ түүнд хэлсэн ганц ширүүн үгнийхээ араас шөнөжин нойргүй хонох нь. Гомдсон болов уу гэж нэг бодож, шархалж байгаа болов уу гэж сэтгэл эмтэрнэ. Өөрөөсөө өөр хэнд ч би өөрийн мэдэрсэн шархаа мэдрүүлэхийг хүсээгүй ч би сая дахиад л хийчихлээ.
Тэнтэй болсон явдлыг хэлэх нь зөв зүйл байсан уу? Үхэн үхтлээ нуугаад түүний хажууд зууралдаж чадах байсан болов уу? Нэгтээ өөрийгөө хог новшоор мэдэрчихсэн болохоор чадахгүй юм байна. Ингээд л дуусах ёстой байх. Яасан их хэлж байнадаа энэ үгийг. Дууссан гэж бодсон ч огтлолцсоор байх юм. Явах ёстой замаараа яваагүй болохоор урд минь юу хүлээж байгааг тааж чадахгүй юмдаа.