'16'

3.3K 292 23
                                    

"Юу гээч би чамайг хайрлаж чадахгүй, гурван сар гурван жил байсан ч тэр л биш бол хэн ч надтай байж чадахгүй ойлгосон уу?"

Намайг клубын VIP өрөөнд ороход тэр хэдийнээ согтчихсон хирнээ уусаар л байсан.

Өө ирчихсэн үү? гэж нэг хэлчихээд төд удалгүй чи энд юу хийж яваа юм гэж асууж, одоо болохоор намайг гомдоох үгсийг урсгасаар сууна.

Тэр хэсэг өрөөгөөр чанга гэгчинь инээж байгаад өмссөн хүрэмнийхээ энгэр, халаасыг тэмтчин мунгинахыг би чимээгүй л харан сууж байв.

Тэр сая нэг хэтэвчээ гаргаж ирчихээд доош харуулан сэгсэрхэд ширээн дээр мөнгө унаж тэр үргэлжлүүлэн хэтэвчнийхээ жижигхэн тасалгаанууд дундаас картуудаа нэг нэгээр нь сугалан ийш тийш шидэж байлаа.

Би дотроо түүнийг энэ их мөнгө бас картыг нь аваад намайг эндээс арил гэх байх хэмээн эмээж сууж байсан ч удалгүй царай нь нэг зүйл санасан аятай болоод "Нээрээ тийм, үргэлж нүдэнд харагдаад байхаар нь нуучихсан шүүдээ"

Дараагаар нь тэр хэтэвчээ ухсаар жижигхэн зураг гаргаж ирэн хэсэг ширтэж байгаад надтай дөхөж суун зургаа өгөв.

Жаргалтай нь аргагүй биесээ тэврэн инээлдэж буй Тэмин болон үзэсгэлэнтэй бүсгүй.

Өөрөөсөө хүртэл нуун хайрладаг түүний минь хайртай бүсгүй.

Хэтэвчнийх нь халаасанд бус зүрхэнд нь орших бүсгүй.

Хэтэвчнийхээ халаасанд нуусан хэрэг биш зүрхнийхээ угт нандигначихсан хэрэг.

Би удаан харахыг хүсээгүй тул харцаа буруулан хана ширтэхэд тэр эрүүнээс минь зууран зураг руу харуулаад "Харж байна уу? Түүний хэр их үзэсгэлэнтэйг, ямар хараал идсэн сайхан инээмсэглэлтэйг"

Тэмин "Миний тухай мэдэхийг их хүсдэг байхаа? Дуёоноос хүртэл асуусан гэл үү? Тэгвэл сонс энэ бол миний хайртай эмэгтэй. Түүнийг Jocelyn гэдэг юм"

Нүдээ анихад хацраар минь нулимс урсаж харин тэр нулимсыг минь ширүүхэн гэгчинь арчаад "Харж байна уу? Чи ийм учраас л миний хайрыг авч чадахгүй. Надад сайн биш гэл үү? Больдоо бүх зүйл нүдэн дээр минь ил байхад надтай тоглох гэж оролдоно гэнэ ээ"

Тэмин "Тэр уйлдаггүй. Тэр хараал идсэн юу ч болсон уйлдаггүй хөгийн тэвчээртэй, хүчтэй охин. Бас хогийн өлөгчин. Гэхдээ зүгээр ээ тэр намайг шоронд хийчихээд явсан хэдий ч тэр тэгэх эрхтэй цор ганц хүн байсан болохоор би түүнийг хайрласаар л байна"

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now