'18'

3.2K 301 20
                                    

Хүнд шөнө өнгөрч би үүрээр хагалгаагаа дуусан шууд л амрах өрөөг зүглэн хэдхэн цаг нүднийхээ хорыг гаргахыг хүсэв.

Сүүлийн үед үргэлж л хаалга савагддаг болчихсон юм уу?

Би дотроо ингэж бодсоор арай гэж нүдээ нээн өндийхөд амралтын өрөөнд минь захирал орж ирчихээд загнаад байх шиг.

Үнэхээр тархи минь сэрж амжаагүй тул би яг юу гээд байгааг нь ойлголгүй түүнд "Байж бай" гэж хэлэн гараараа толгойгоо барьсаар хажуудах утаснаасаа цагаа харсаар нэг ярвайгаад "Хар өглөөгүүр яагаад орилж хашгачаад байгаа юм?"

Захирал "Нойроо сэргээчихээд дур мэдэж хагалгаа хийсэн эмч, сувилагчдаа бүгдэнг нь дагуулаад өрөөнд" тэр хэлчихээд ууртай гэгчинь гарлаа.

Зөвшөөрөлгүй мэс засал хийх нь миний хувьд буруу зүйл гэдгийг би мэдэж байсан ч тэр өмнөх хорслоо тайлж байна уу гэлтэй цуг хагалгаанд орсон хэдийг минь ч нүүр нүдгүй загнасаар гаргав.

Захирал "Чи дөнгөж 3 дахь жилийн эмч, мэдлэг боловсролтой гээд байх тусам хамраа сөхөөд одоо урд чинь торох юм харагдахгүй байна уу?"

Би "Уучлаарай"

Би нэг л ууртай өнгөөр хэлчихсэнд тэр "Эми би чамайг яг л юу ч хийгээгүй байхад чинь загнаад байгаа юм шиг ааш гаргахаа боль? Чиний буруу гэдгийг бүгд мэднэ тийм биздээ? Дан ганц зөвшөөрөлгүй хагалгаа бус яаж тэгж олон түмний нүдэн дээр түргэний тасгийн хүлээн авах дээр хэн нэгнийг нээж чадаж байна аа"

Би "Тийм ээ миний буруу зөвшөөрөл авалгүй, үхэх байсан ч хамаагүй мэс заслын өрөөнд өвчтөнөө оруулаагүйд уучлаарай. Бас чадах бүхнээ хийж өвчтөнийхөө амийг аварсан нь миний буруу"

Захирал "Өчигдөр шөнө яаралтай түргэний хэсэгт байсан хүмүүс бидний талаар юу ярих цаашлаад зориулалтын бус газар тийм зүйл хийснийг чинь яаж хүлээж авах юм шиг байна. Эмч хүний ёс зүй хаана байна? Дагаж мөрдөх ёстой дүрэм журмаа хүртэл мэддэггүй хэрэг үү? Эмнэлгийн нүүр царай--"

Би "Эмнэлгийн чинь нүүр царайг гутаасанд уучлаарай. Хүмүүсийн юу ярих хэн нэгний алтан амьнаас илүү чухал гэдгийг би мэдсэнгүй"

Захирал "Чи ардаа тийм том болоод л одоо ч тэр тэгэхэд ч тэр үргэлж ийм өөртөө итгэлтэй бардам байдаг байх тийм үү? Би чиний ард талаас чинь айх юм шиг байна уу?"

Би толгойгоо гэлжийлгэсээр "Надад ард тал гээд байх зүйл байхгүй, аав минь солонгост жирийн нэг эмнэлгийн захирал хийж, ээж минь дүүтэй минь хамт өөр хотод амьдардаг. Надад өөр таньж мэдэх хүн байхгүй. Бүтэн тивийн цаана мөрөөрөө ажлаа хийж яваа эцэг минь таныг айлгаагүй л байлтай"

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now