'15'

3.3K 301 6
                                    

"Орой гадуур хооллох уу?"

Би ажлаа хийнгээ утсаа чихэндээ наасаар түүнд "Тэгье" гэсэн хариуг хэлчихээд хэсэг ярьж байгаад таслав.

Ажил дуусан өнөөдрийн ажлын хүснэгтээ явсаар бүртгэл дээр өгөхөд тэд жуумалзаад л байлаа.

Би "Та нар намайг өдөр бүр ингэж харах юм уу?"

-"Та бүр үнэхээр их гэрэлтээд нүд сохлох гээд байна" манай тасгийн надаас дөрвөөр дүү сувилагч хэлээд дараагаар нь хажууд нь байсан хэд ч өлгөж аваад сая нэг боломж олдов уу гэлтэй элдэв юм асууж гарав.

Би тэдний бүх асуултуудыг сонсож байгаад "Бид зүгээр л болзож байгаа"

"Угаасаа чамтай үерхэх хэмжээний залуу шиг харагдаагүй" гэнэт л ярианд минь эрхлэгч нэмэгдэн хажууд ирэн зогсоод шоолох аятай харж байлаа.

Би инээгээд түүн рүү харсаар "Харин тиймээ би өмнө нь болзож ч үзээгүй болохоор таныг яаж гүйцхэвдээ. Ганц хараад л хүнийг мэддэг болохын тулд би хэдэн хүнтэй болзох хэрэгтэй юм бол? Бүтэн арми хэрэг болох нь дээ, чи ч аргагүй манлайлагч шүү" би сүүлийн үгээ хэлэхдээ түүнийг үнэхээр шүтэн биширч буй мэт царай гаргаад түүний хажуугаар зөрөхдөө мөрөн дээр нь гараа тавиад "Чиний хэлсэн үгсийн тухайд би магтаал гэж ойлголоо шүү, Лис"

"Охидоо сайхан амраарай" тэдэн рүү харж нэг ирмэчихээд урагш алхахдаа би Тэминийг олж харав.

Тэр гараа урдаа аван хана налчихсан намайг ширтээд зогсож байх нь тэр.

Би "Тэмин аа"

Тэр урагш алхсаар "Тарчихсан уу?"

Би толгойгоо дохиод "Ирнэ гэдгээ хэлэхгүй гэнэт?"

Тэмин "Чамайг нууцаар ширтэх дажгүй байлаа"

"Кххмм, Сайн уу"

Биднийг хоорондоо ярилцаж байх хооронд хойно Лис хоолойгоо зассаар хэлэхэд Тэминий хөмсөг зангиран намайг давуулж харчихаад буцан надруу хараад "Хувцсаа сольчих явцгаая" гэсээр бид миний өрөөлүү орж харин хойно Лис ямархуу байдалтай үлдсэнийг би дараа нь хяналтын камераас заавал харах болно.

Тэмин "Өнөөдөр дулаахан байх чинь, далайн эрэг дээр хэвтэж баймаар"

Бид оройн хоолоо идчихээд алхаж явах үед тэр хэлэхэд л би сая нэг гадаа цаг агаар сайхан байгааг мэдрэх шиг. Түүний хажууд байхаар, түүний тухай бодохоор орчин тойрноо ч мэдрэхгүй мэлрээ амьтан шиг л болчих юм!

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now