'13'

3.2K 286 15
                                    

Маргааш амралтын өдөр тул би эрт амрах ёстой гэж гэрлүүгээ яарсангүй зөөлхөн алхсаар гэртээ орсон юм.

Үд хүртэл унтчихаад оройн хоолоо идэн гэрээ цэвэрлэж, угаалга хийсээр нэг мэдэхэд л шөнө болсон байлаа.

Урьдын адил зурагт үзэн сууж байгаад босон гал тогооныхоо шүүгээг онгойлгон зогсов. Урьд нь нэг л шил дарс байдаг байсан ч түүнээс болж гуниглах хугацаа минь урт гэдгийг мэдсэн аятай олон төрлийн дарсны цуглуулга нэг л мэдэхэд бий болж.

Өчигдөр ууж байсан дарсаа дуусгахаар хундгалаад урьдын л адил зурагтны өмнө сууна.

Гэнэт л хаалганы хонх дуугарсанд би над дээр ирэх хүн байхгүй болохоор гайхасхийсээр үүд рүү явлаа.

"Ямар хараал идмэр нь вэ?" би хаалганы урд зогсох Тэминийг камераар харсаар амандаа бувтнаад тоолгүй цааш явав.

Хэсэг чимээгүй байж байгаад дахиад л дуугарч тэр хаалганы цаанаас орилно. "Гадаа машин чинь байна бас цонхоор гэрэл чинь харагдаж байна, чамайг буйдан дээрээ сууж байгааг чинь ч бас харж байна"

"Новш" би амандаа хараагаад хаалганд тулж очин "Ямар ч шалтгаанаар хэрүүл хийх гэж ирсэн бай би үүнтэй чинь хамаагүй ойлгосон уу? Чиний хамааралтай хэнтэй ч дахиж орооцолдохгүй болохоор арил"

Тэмин "Би хэрүүл хийхгээгүй зүгээр л ярилцах гэсэн юм, бидний яриа тохирохгүй бол би өөрийн хөлөөрөө гараад явж чадна"

Би "Тэмин битгий ядаргаатай аашил! Чамд мөрийндөө авсан машин чинь таалагдаагүй хэрэг үү? Яасан дахиад жоохон удаан байчихвал, надтай унтчихвал бүүр гоёыг авч өгнө гэж байна уу?"

Тэмин "Битгий жоохон хүүхэд шиг аашил л даа Эм?"

Би хэсэг чимээгүй зогсоход тэр "Алив ээ Эм?"

Би зөөлхөн алхсаар түүнд хаалга онгойлгож өгөхөд тэр надруу харсаар орж болох эсэхийг асуув. Би түүнд хариулсангүй дотогш ороод хөргөгчнөөс шүүс гарган аягалж байх хооронд тэр буйдан дээр ирж суугаад ууж байсан хундагатай дарсыг минь үнэрлэж байлаа.

Түүний урд шүүс тавиад өрөөлүүгээ орон дан унтлаганы хувцастай байсан тул гадуураа халад нөмөрсөөр гаран хана налан гараа элгэндээ аваад түүн рүү харав.

Тэмин "Чи намайг өөртөө дурлуулж чадах уу?"

Түүнээс ийм зүйлс хүлээгээгүй байсан тул би хөмсгөө өргөөд "Юу гэсэн үг юм"

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now