'4'

3K 318 16
                                    


Орой харих гэж байхад ээж залгаад Миагийн биеийг өвдсөн яаралтай буцахгүй бол болохгүй нь гэж хэлснээр би ээжийн нөхөр болох Ник рүү залгаж Миа гийн биеийн байдлыг асуув. Миа бол миний дүү. Ээжийн минь хоёр дахь охин.

Цуг хагалгаанд ордог нөгөө жигүүрийн эмч өрөөнд орж ирэн өнөөдөр төрсөн өдөр нь өрөөндөө бяцхан хүлээн авалт хийж байгаагаа дуулгаснаар би яах аргагүй зөвшөөрөв. Би бусад эмч нартай танилцан бид хамт хэсэг ярилцангаа вино ууцгаан суусан юм. Дан эмэгтэйчүүд болохоор их л амар бас ойрд хүмүүстэй ингээд ярилцаж суугаагүй удсан болохоор бид санасныг бодвол удацгаасан байлаа.

Дахин нэг шөнийг би эмнэлэг дээр өнгөрөөх болсон ба санасныг бодвол эрт дууссан ч цаг хэдийнээ 11 цаг болжээ. Энд удах тусам улам л залхуу болж, гэртээ харих тэр их урт цагийг өнгөрөөхөөс яс хавталзаж байна. Вино хэдий ч машин барьж болохгүй болохоор өөр яалтай билээ.

Өрөөгөөрөө орж юмнуудаа аваад бүгд өрөөндөө орсон гарж  болохгүйг нь мэдэх болохоор өчигдөр ч бас эмнэлэг дээр хоносон тул усанд орж тархиа сэргээхээр шийдэн угаалгын өрөөрүү явав.

"Зэрлэг эмч байхнээ" хойно гарах хоолойгоор би цочсоор усаа хаагаад алчуур авах гэсэн ч хол байсан болохоор гараа цээжин дээрээ аван хөдөлгөөнгүй зогсоод

"Эндээс гар! Хүн байгааг харахгүй байна уу"

"Харж л байна тэгээд яах юм би чинь эрэгтэй хүн ийм зүйлийг харчихаад зугтах байсан юм уу" тэр солонгосоор энэ удаа хариулсанд би толгойгоо мөрөөрөө давуулан муухай хараад "Харж болсон бол одоо гар чи намайг эвгүй байдалд оруулаад байна, гаж донтой юм уу!"

Тэмин "Үнэндээ би зүгээр л усанд орохоор ирсэн ч чи байж байсан энэ чиний буруу тийм байж яагаад намайг гаж донтон болгоод байгаа юм, эрчүүдээр дүүрэн энэ газарт айхаа ч мэдэхгүй усанд орж байгаа чи л гаж донтой байх"

Би "Та нарыг 9 цагаас хойш хөл хорионд оруулдаг гэж надад хэлсэн тэгээд ч би та нараас болж гэртээ ч харилгүй 2 хоног энд байсан болохоор усанд орох хэрэгтэй байсан юм"

Тэмин толгойгоо дохиод "Чи ямар шоронд байгаагаа одоо хүртэл мэдээгүй хэрэг үү, энд тэр хууль дүрмийг чинь мөрдөхгүй байх их амархан, тэгээд хийж байснаа үргэлжлүүлэлдээ"

Би "Болчихсон наад алчуураа наашаа шидчихээч"

Тэмин "Яагаад чиний хоолой огтхон ч гуйсан юм шиг сонсогдохгүй байгаа юм бол"

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now