"Дараагийн хүнийг оруулаарай"
Удалгүй хаалга тогшин хаа нэгтээ харж байсан танил царай орж ирээд намайг харан хэсэг бид бие биерүүгээ ширтлээ.
"Та эмч байсан байхнээ" өнөөх охин ингэж хэлчихээд урд минь суув.
Би одоог хүртэл сайн таньж өгөхгүй байсанд тэр "Усан сангийн үдэшлэг" гэж хэлэхэд тэр орой надад алчуур авчирч өгчихөөд гарч явсан охинийг тэр болохыг санах нь тэр.
Би "Аан, чи байсан байхнээ"
Бид хэсэг чимээгүй байсанд би "Тэхээр ямар хэргээр-" би түүнд хэлэнгээ нэрийг нь компьютерээс харан "И Сүхён байхнээ"
Сүхён "Үргэлж толгой өвдөөд байна, бас дотор муухай оргиод би жирэмсэн биш шүү тестээр үзсэн"
Би "За тэгвэл үзэцгээе" би чагнуураа аван ажилдаа орлоо.
______Сүхён "Та ахад хэлэхгүй биздээ?"
Би түүний хэлэхийг сонсоод "Ямар ах? Арай-"
Сүхён "Тэмин тэр өөдгүй амьтан миний ах байгаа юм"
Би "Чи тэр өдөр тэнд юу хийж явсан юм?"
Сүхён "Би гэртээ л байсан. Ах л хааяа тийм үдэшлэг зохиодог юм"
Би "Новш вэ" би түүнийг амандаа хараагаад амжив. Анхнаасаа л намайг чадах төлөвлөгөөтэй байжээ? Найзынх нь үдэшлэг гэлүү? Бурхан минь!
Сүхён миний Тэминийг хараасныг сонсон инээгээд "Би ахтайгаа тийм дотно биш ч гэсэн түүнд битгий хэлээрэй бас би энэ талаар бодож байгаад найз залуутайгаа ярилцаж байж шийдээд танд хэлнэ ээ"
Би "Сайн ярилцаарай, бас угаасаа би ахтай чинь холбоотой хүн бишээ чи мэдэж байгаа байх, тийм болохоор би хэлэхгүй гэсэн үг"
Шинэ долоо хоног эхлэн цайны цагаар гадуур хооллохоор эмнэлгээс гарч яваад эмнэлгийн гадаа суух Сүхён болон найз залуу нь гэж таамаглаж буй тэднийг харан очлоо.
"Сүхён аа" намайг дуудахад тэр нааш харан бага зэрэг инээмсэглээд "Та тарж байгаа юм уу?"
Би толгой сэгсрэн "Үгүй ээ, цайны цаг юм иддэг юм уу гээд"
Сүхён хажуу дахь залууруугаа хараад "Ажил руугаа явдаа би түүнтэй хооллохоор болчихлоо" гэж хэлэхэд нь би хөмсгөө өргөхөд тэр "Болно биздээ"
Би хариуд нь толгой дохисноор бид ойролцоох ресторан орон суулаа.
Сүхён "Би гаргахаар шийдсэн"