'38'

3.2K 264 15
                                    

--Тэмин--

Эми "Ээж би солонгос явж амьдармаар байна"

Тэр ээждээ ийн хэлэхэд ээж нь юу ч дуугаралгүй утсаа тасалсан юм. Харин орой нь бид кино үзэн тэврэлдэн суухад хаалганы хонх дуугарч удалгүй код хийсээр түүнтэй дэндүү адилхан эмэгтэй орж ирлээ.

"Чи юу? Чи хүүхдийн толгой эргүүлээд цуг солонгос явая гэж хэлсэн үү?"

Тэр орж ирсэн даруйдаа ийн хэлэхэд миний зүрх түргэн цохилж, бие минь салганах шиг л болов. Би доош бөхийгөөд "Сайн байна уу та"

Эми "Ээж яагаад байгаа юм"

Түүний ээж надруу муухай харсаар "Өмнө нь огт ингэж ярьдаггүй байсан хүүхэд гэнэт л чамтай уулзаж эхлэснээсээ хойш гачин ааштай болоод сонин зүйлс яриад эхлэх юм"

-"Хонгор минь чи түүнийг айлгачихлаа байна" хаалгаар жоохон хүүхэд хөтлөн орж ирэх эр Эмигийн ээжид хэлээд надруу харж инээмсэглэн "Танилцсандаа таатай байна Ник харин энэ жаалыг Миа. Миа ахтайгаа мэндлээрэй"

Гэхэд өнөөх бяцхан охин бөхийгөөд солонгосоор "Сайн байна уу?" гэх нь тэр.

Эми "Хүн айлгаад яагаад байгаа юм бэ та? Үгийн ч зөрүүгүй"

Эмигийн ээж жуумалзаад "Гүй ээ яахав жаахан сүр хүч үзүүлдэг юм уу гэсэн айлгаад хаячих шиг боллоо зүгээр үү?"

Би одоо л нэг амьсгаа аван гаргаад "Тийм ээ төрүүлж очиж мэнд мэдээгүйд уучлаарай Тэмин гэдэг. Ууг нь бид хоёр эхлээд танд хэлчихээд түүнийг ажлаа зохицуулчихвал албан ёсоор очиж танилцая гэж ярьж байсан юм"

Эмигийн ээж "Зүгээрдээ, гэхдээ үнэхээр гайхсан шүү. Чиний талаар их сонссон өөр бүсгүйд хайртай гээд миний охиныг их араасаа гүйлгэсэн залуу мөн биз"

Тэмин "Юу?"

Эми "Ээж!"

Эмигийн ээж Ник гэх эр хоёр инээсээр ээж нь "Тоглосон юмдаа"

Ник "Биеэ барих хэрэггүйдээ бид зүгээр л чамтай танилцахаар ирсэн юм"

Ийнхүү бид танилцан Ник, Эми хоёр гал тогоонд инээлдэн хоол хийх зуур би түүний ээжтэй ярилцан сууна.

Ээж "Үнэндээ надад түүний хэтэрхий ганцаардмал амьдрал таалагддаггүй байсан юм. Ажлаас өөр зүйл мэдэхгүй залуустай ч болздоггүй хүн гэнэт л надад чиний тухай яриад өөр бүсгүйд сайн залууд хайртай болчихсон одоо яах вэ гэхэд охин минь шаналаж байгаад сэтгэл өвдсөн ч би баярласан. Энэ ертөнц дээр уйлж үзээгүй, шаналаж үзээгүй дурлал гэж байхгүй биздээ. Тэр зүйлийг өдий болтол мэдэрч үзээгүй охиныг минь уйлуулуулсанд, тэр тусмаа надтай ярилцахад хүргэсэн чамд баярласан гэхүүдээ. Гэхдээ та хоёрыг болзоод байгааг мэдсэнийхээ дараа илүү нухацтай бодож эхлэж байна. Ялангуяа та хоёр ингээд цугтаа солонгос явж цуг амьдрах болсон энэ үед бүр л их санаа зовних шиг. Би чамайг мэдэхгүй, ар гэр, ажил мэргэжил гээд чамаас асуумаар байвч чи надад сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд арай дээр хүн болгож өөрийгөө ярина гэж бодож байгаа болохоор би та хоёрыг гэрлэхийг зөвшөөрөхгүй. Одоохондоо. Юм мэдэхгүй охин минь одоохондоо ингээд баярлаад гүйж байгаа ч хүмүүс бие биетэйгээ удаан амьдарч, харилцаж эхлэхэд олон төсөөлөөгүй асуудал тулгарч эцэстээ хоёр тийш болдог болохоор та хоёрыг би урт удаан болзож байгаад шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Би ч бас түүн шиг л анх нэг залууд ухаангүй дурлаж, түүнтэйгээ гэрлэж Сүни минь төрсөн. Гэвч амьдрал миний бидний хүссэнээр болоогүй болохоор бид одоо энд байна намайг юу яриад байгааг ойлгож байна уу?"

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now