'9'

3K 305 47
                                    

Би "Орой цаг авах гэсэн юм байна уу"

"Өө хонгор минь уучлаарай, би ойрын хэдэн хоногтоо очихгүй найз залуутайгаа аялалд явж байна, би чамд өөр хүн танилцуулах уу"

Би "Эмэгтэй?"

"Хаанаа юм?"

Би "Цээж бараг л хөхөндөө"

"Энэ хаанаа ч байсан зүгээр гэдгийг мэднэ биздээ"

Би "Надад эвгүй байдаг юм аа"

"Ижил хүйстэн нэг залуу байгаа би дугаарыг нь зурвасаар явуулъя"

Би биен дээрээ дахин нэг зураг зурахаар шийдсэн. Энэ олон жил өөрийгөө их шазруун бас тавчээртэй гэж бодож байсан ч үнэндээ үгүй байсан юм. Зүгээр л хий хоосон бардамнал. Эцэст нь шалихгүй нэг залуу гарч ирээд намайг ямар эмзэг бас туйлбаргүй нэгэн гэдгийг мэдрүүлсэнд би өөрийгөө цэцгээр төсөөлж байлаа. Эмзэг. Хэтэрхий эмзэг. Хоёр хөхний минь доор байрлах уртаас урт цэцгийн хэлхээ. Би үүнийг хүсэж байна.

Нуруун дээр минь байх жижигхэн далавч миний хамгийн анхны шивээс. Би тэр үед галзууртлаа анагаах ухаанд донтчихсон байсан юм. Сахиусан тэнгэр мэт хүний амь аврах эмч нарыг хараад би тийм болохыг хүссэн. Бас хязгааргүй өндөр лүү амар тайван аваачих зүйл энэ гарцаагүй далавч байсан.

Дараагийн шивээс минь. Би анх удаа сурахаас шантарч байсан үедээ шууд л гарч яваад могой шивүүлж байсан. Хундага биеэрээ ороон мурилзах могой. Би могойнд яс махнаасаа дургүй хэдий ч энэ л айдсаа биедээ хүртэл тамгалчихвал өөр айдас үгүй юм шиг санагдаж, үүгээр би өөрийгөө зоригжуулж байсан.

Харин одоо анхныхаа дурлал гээчээс болж хэн болсноо мартахыг би хүсээгүй учир үүнийг хийж байна.

Би түүнтэй тодорхой гэгчинь ярилцчихаад задгай энгэртэй цамцныхаа товчийг тайлан цээжээ ил гаргаад хөгжим сонсон хэвтэнэ.

Би болзохыг хүсэж байна. Жон той уулзаад үздэг юм бил үү? Эсвэл Дуёон, тэр надад таалагдсан. Эсвэл огт танихгүй хүнтэй сохор болзоо? Таалагдах ч юм бил үү хэн мэдлээ. Үнэхээр би уйтгартай амьдарч байжээ. Одоо ч гэсэн. Чихэнд минь чангаар утасны дуудлагын ая явж эхлэхэд би ярвайн чихэвчээ салгахад тэр ч хийж буй зүйлээ түр зогсоов.

Өөдөөс минь ширтэх түүний харц. Би чихэвч зүүгээд анзаараагүй боловч хажууд Тэмин цоо ширтэн сууж байсан юм. Би утсаа авангаа цамцаа хоёр талаас нь хумьж байлаа.

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now