'40'

6.3K 390 112
                                    

Ажилдаа орон хэдийнээ сар өнгөрчээ. Хамт олны минь уур амьсгал өмнө нь ажиллаж байсан газраас тэс ондоо дулаахан санагдаж, ажиллаж байх хугацаандаа ч аз жаргалыг мэдэрдэг болсон юм. Ямартай ч энэ хүртэл явчихаад бууж өгч буй мэт мэдрэмж аван, өнгөрсөн дэхь хугацаа минь хайран санагдаж байсан ч энд ирэхэд бүх зүйл намайг тайтгаруулж байгаа нь сайхан байна.

Өнөөдөр ажлаа таран тасгийнхантайгаа хоол идэцгээхээр болсон юм. Нэг ёсны намайг угтаж байгаа үдэшлэг.

Орой Тэмин ирж авахаар болсон тул би машинаа ажил дээр орхисоор ажлынхантайгаа гарлаа. Эхлээд сөжү ууцгаан, мах шарж идэж харин үүний дараа караоке орцгоов. Солонгос маягийн үдэшлэг нэг иймэрхүү өнгөрдөг аж. Дуулж чадахгүй байсан ч бүх хүн дуу дуулцгааж энд уйдаж бас тухгүй байгаа хүн үл харагдана. Цаг шөнийн 12 өнгөрсөн хэдий ч Тэмин над руу залгалгүй "Дуусаад хэлээрэй" гэсэн зурвас л явуулж би хариуд байгаа газраа хэлсэн юм.

Энэ хүмүүсийг харахад тэд дуусах шинж огтхон ч алга. Бүр дараагийн газраа ярьцгааж эхлэхэд би хэдий явмааргүй байсан ч согтож эхэлсэн тул Тэмин рүү залгалаа.

Тэмин "Дуусчихсан уу?"

Би "Үгүй ээ, гэхдээ би тасарч унахаасаа өмнө явах хэрэгтэй гэж бодож байна"

Тэмин "Одоо очл--"

Хэчан "Хээе хээе Сүни явах гэж байна, хайрт руугаа залгаад эхлэлээ" гэсээр утсыг минь булааж аван бусад маань ам амандаа явуулахгүй гэсэн шиг ундууцаж эхлэсэн юм.

Хэчан "Бид нар хүргээд өгчих болохоор санаа зоволтгүйдээ" тэр ингэж хэлчихээд утсыг минь таслаад халаасруугаа хийв.

Би "Тэгвэл та нар намайг шахахаа болих хэрэгтэй юмсан, би тийм сайн ууж чаддаггүй"

-"Сүни аливээ удахгүй сурчихна чамд зориулж баяр хийж байхад хаяад явах чинь бүдүүлэг биш гэж үү?"

Бид тэндээ хэсэг сууж байгаад клуб орохоор болж тэндээс гарахад толгой эргэн явахад ч хэцүү санагдаж байсан юм. Хажууд Жунён гэгч саяхан сургуулиа төгсөж ирсэн залуу "Нүүна" гэсээр намайг түшин хаалга онгойлгож өгөн гарцгаахад Тэмин ирчихсэн машинаа налан тамхи татан зогсож байв.

Намайг харсан даруйдаа тамхиа газар хаяад нааш ирэн ажлынхантай мэндлэн намайг Жунёноос холдуулан тэвэртээ аваад "Сүниг аваад явж болно биздээ тэр их согтчихож"

Түүнийг хэлэхэд тал талаас л үгүй шүү, явуулахгүй, дараагийн үе гэж орилолдож харин Тэмин доош надруу хараад "Яах уу? Явмаар байна уу үлдмээр байна уу?"

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now