" 二 "

237 25 0
                                    

Юу болоод байгааг мэдэх сөхөөгүй түүнийг дагаж гүйлээ. Гүйсээр байгаад хаана яаж яваад ирснээ ч мэдсэнгүй. Нэг л мэдэхэд шал танихгүй гудамжны буланд бид хоёр амьсгаадан хана налан зогслоо. Гаранд нэг дулаахан зүйл мэдрэгдээд одоо ч хүртэл Хусог миний гарыг атгасаар байсныг нь сая л анзаарав.

Тэгээд байшингийн булангаас толгойгоо цухуйлган хартал бид хоёрын араас хэн ч гүйсэн янзгүй байж. Юу болоод өнгөрсөндөө эргэлзэн "сая яагаад..?" гэж хэлээд түүнрүү эргэж хартал тэр миний нүд рүү ширтэж байснаа юу ч хэлэлгүй цааш яваад өгчихөв.

"Хөөе!" "Хусогаа!" гэж гайхсан би түүнийг дуудсан ч тэр эргэж харсангүй цаашаа тайван алхсаар л.

Тэнэг амьтан.

Юу ч хариу хэлсэнгүй. Бодвол араас нь дагаж яв гээд байгаа юм байх даа.
Араас нь гүйх шахам очоод хажууд нь алхлаа. Эгц урагшаа харан дуугүйхэн алхаж буй тэр намайг огтхон ч анзаараагүй юм шиг л байв. Миний тэвчээр барагдан нэрээр нь дахин дуудтал эцэст нь тэр ашгүй над руу харсан юм. Тэгээд гэнэт зогсон,

"Гэрт минь хүргэж өгсөнд баярлалаа. Би энэ хүрээд өөрөө яваад орчихно" гээд гараараа толгойнд минь хүрч үсийг минь сэгсийлгэснээ цаашаа юу ч болоогүй юм шиг яваад өглөө.

   Гэрт минь хүргэж өгсөнд баярлалаа гэнээ?! Юу? Яагаад? Тоглож байгаа байлгүйдээ.

" Хөөе!" "Хусог! " Араас нь хашгирсан ч би түүний ар нуруунаас өөр зүйл харсангүй. Үнэнээсээ ингээд байгаа юм байх даа.

  Хагас минут сонин царайлж зогслоо. Зөнгөөрөө гэрлүүгээ алхаж байсан намайг энэ хүртэл эцэж унатал минь гүйлгэчихээд.

  Үнэхээр тоглоогүй бололтой Хусог нэг ч эргэж харалгүй цааш явсаар бараг дүрс нь нүднээс далд орлоо. Тэгээд миний арга барагдан орхиод явах гэтэл гэнэт яаж гэрлүүгээ очихоо мэдэхгүйгээ санав.

  Өмнө нь огтхон ч явж үзээгүй зам дээрээ зогсох би яаж ирснээ ч санасангүй тэндээ гайхан зогссоор л. Хусог бараг булан эргээд алга болохын даваан дээр " Хусогаа!! Би гэрлүүгээ яаж харихаа мэдэхгүй ш дээ!" гэж хоолойныхоо чадлаар хашгирахад тэр хэсэг зогссоноо эргэж харан хуруугаараа баруун тийш заагаад " Энэ гудамжаар яваад зүүн эргэ." гэчихээд л цааш булан эргээд алга болов.

  Сая юу болоод өнгөрсөнд итгэж чадсангүй. Үнэхээр орхиод явчихлаа гэж үү? Үнэхээр тоглоогүй юм байхдаа. Ядаж гэрлүүгээ харих замыг минь зөв хэлсэн болов уу? Миний гэрийг тэгвэл яаж мэддэг байх уу? Тэнэг амьтан яаж бодохоороо охин хүүхдээр гэрлүүгээ чирч хүргүүлчихээд зүгээр яваад өгдөг байна аа гэж амандаа хараасаар зааж өгсөн баруун талын нарийхан гудамж руу орлоо.

16. || ХусогWhere stories live. Discover now