Playlist:
Let go - BTS
FOOLS - Troye Sivan
I love you - Billie Eilish=== ☠ ===== ☠ ====== ☠ ====== ☠ ====
Хичээл гэх зүйлийг ардаа орхисон би ирээдүйгээ бодсондоо тэр өдрийн маргаашнаас нь эхлэн хичээлдээ явахаар шийдсэн юм. Үгүй ээ, яг үнэндээ аав ээжид баригдчих вий гэсэндээ л. Зуны улирал дөхөж ирэхэд өнгөрсөнд үлдсэн арван хоёр жилийн дурсамжууд нэг нэгээрээ цуварч нүдэнд үзэгдэх ба энэ нь миний гуниг дээр дахин гуниг нэмж байлаа.
Хусог Хэжин хоёрыг энэ хэдэн сарын хугацаанд өмнө нь хүлээн зөвшөөрч байгаагүйгээрээ тэднийг хүлээн зөвшөөрөв. Тэдний хамтдаа инээлдэж, ямар нэгэн муу зүйл болсон бол нэгнийхээ хажууд үргэлж байж, хамтдаа өсөн дэвшиж байсан нь яг л тэд зөвхөн бие биендээ зориулагдсан юм шиг. Хэдийгээр энэ бүхнийг байгаагаар нь хүлээж авах хэцүү байсан ч надад сонголт байсангүй. Заримдаа зүгээр л түүнийг мартахыг хүсдэг ч би яг л далайн усны давалгаа шиг хичнээн эргээс холдох гэсэн ч буцаад тэр газартаа ирдэг шиг, түүний байхгүй, байх ёсгүй тэр хаягдсан газар луу буцсаар л байсан юм.
Дахиад л нөгөө газраа ямар ч өөрчлөгдсөн зүйлгүй орших би өөрөөс минь аль хэдийнээ явчихсан хүнийг хүлээж хэвтэнэ. Хичнээн уйлах гэсэн ч нулимс гараагүй ч, өмнөх болсон зүйлээс шүүгдэж үлдсэн гуниг өвдөлт бас хэсэгхэн хугацааны аз жаргал хосолсон дурсамжиндаа би живж байлаа. Нэгэнт нисэж байсан бид одоо яг л адилхан живж байв. Би түүний дотор живж байхад тэр өөр нэгний зүрхэнд живж байсан юм. Заримдаа бид анхнаасаа хэзээ ч нисэж сураагүй байсан ч болоосой гэж бодох юм.
Одоо ч би санаж байна. Тэр бүх дурсамжууд, зөвхөн түүний бэлэглэсэн тэр хий хоосон дурсамжууд. Түүнийг эргээд ирнэ гэж найдаж, санасанаар минь болоогүй болохоор түүндээ шаналж байсан би түүнд ядаж жаахан ч гэсэн үнэ цэнэтэй үлдэхийг хүсэж байсныг минь яана. Одоо ч тэгж хүссээр л. Ямар өрөвдөлтэй юм бэ.
Нээрээ юу гээч? Зарим хүмүүс бид хоёрыг үерхээд би түүнийг хаясан гэж боддог. Хэдхэн сарын өмнө Хусог бид хоёрыг толгойгоо нийлүүлээд хамт суудаг байсан үеүүд минь хүмүүсийн тархинд багахан ч гэсэн зай эзэлж байгааг харах надад таатай байлаа. Гэвч ихэнх нь буруу. Бурхан бидний замыг огтлолцуулахаар шийдсэн ч бидний зүрх сэтгэлийг хэзээ ч нэг чигт чиглүүлээгүй. Яагаад тэгдэг юм бол? Анхнаасаа нийлүүлэхгүй байсан нь үнэн юм бол яах гэж бие биетэй нь уулзуулдаг юм бэ?
Өглөө сургууль дээр ирээд хүнтэй байх үед Хусогтой 'Сайн уу?' гэж мэндлэлцдэг үеүүд хэдэн сарын өмнөх нь хамгийн сүүлийнх байсан. Найз охинтой болсон гээд эсвэл ямар нэгэн шалтгаанаар Хусог сургуульд байхдаа надтай ганц ч үг дуугарахаа больсон нь хамгийн ихээр намайг өвтгөж байлаа. Гэвч зарим үед бид хоёулхнаа ганцаар үлдэх тохиолдол гарвал тэр намайг өнөө нэг 'найз' гэсэн нэрээрээ дуудаад түрүүлж яриа өддөг байв. Бодвол нөгөө хэдэн мянган жилийн өмнө хэлсэн 'нөхөрлөлөө юугаар ч билээ солихгүй' ч билүү тэр амлалтандаа түүртээд намайг орхиж чадахгүй байгаа бололтой. Эсвэл намайг ганцаардмал болохоор өрөвдөөд тэгдэг юм болов уу.
YOU ARE READING
16. || Хусог
FanfictionТүүний инээмсэглэл миний харах хамгийн дуртай зүйл, хэдий өөр хүнээс болж инээсэн ч гэсэн. Монгол хэл дээр бичигдсэн зохиол.