" Гэхдээ Хусог, чи үнэхээр оролцоогүй юм бол багш нар юунаас болоод чамайг оролцсон гээд байгаа юм бэ?"
гэж намайг асуухад Хусог хөмсгөө зангидан,
" Чи надад итгэхгүй байгаа юм уу?" гэж асуув.
" Үгүй ээ. Итгэж байна. Зүгээр л асууж байхад." Хусог миний асуултанд тодорхой хариу өгөлгүй сандлаасаа босон миний гарнаас атгалаа.
" Гэртээ харих уу?" гэж тэр хэлээд намайг дагуулан сургуулиас холдон явсан юм." Баларсан юм. Маргааш гайгүй өнгөрөөгөөсэй." Бид хоёр манай байрны үүдэнд ирэх үед би ийн хэлэхэд тэр санаа алдаад,
" Харин тиймээ." гэж дулаахнаар мишээн нүүрний минь урдуур унжсан үсийг минь хойшлуулж өгөхөд миний зүрхний цохилтын тоо огцом нэмэгдэх шиг л болов." За ордоо. Би чамайг хараад байж байя." Би түүний хэлсэн үгэнд толгойгоо дохин " Маргааш уулзая" гээд гэртээ орлоо.
Яагаад бас гэнэт догдлоод унав даа, Исүл. Чи түүний сайн найз нь шүү дээ, найз охин нь биш.
.
" Нээрээ яасан гээч? Манай ангиас Хусог охин хүчирхийлсэн хэргээр өнөөдөр хурлаар орох гэж байгаа гэсэн." Өглөө сургууль дээр ирэхэд энэ мэтийн цуу яриа сургуулиар дүүрэн тарчихсан байлаа. Алдарт Хусогдоо санаа зовон түүнтэй уулзах гэсэн ч тэр өглөөнөөс хойш ангид огт орж ирсэнгүй. Арай хуралтай гээд зугтчихсан юм биш биз дээ, арай ч үгүй байх. Ядаж байхад манай Бора ч гэсэн өчигдөр халуурсан гээд ирсэнгүй. Өдрийн хоолны цаг дуусаж ангид орж ирэхэд Сүнигийн ширээн дээр хажуу ангийн охин Намжүүн рүү хойш харан суусан нь харагдлаа. Хусогийн хэлсэн бүх зүйл үнэн байсан. Намжүүн нэг охинтой үерхэж байгаа. Гэсэн ч одоо надад тэр хоёрын нялуурч суух нь нүдэнд бүр дасчихжээ.
Өдрийн хоолны цагийн дараа математикийн багш орж ирэн хичээлээ зааж эхлэхэд ард талын охидуудын зогсолтгүй яриа уурыг минь барж, барьж байсан юмаа нүүр лүү нь аваад шидчихмээр санагдаж байлаа.
" Би Хусогийг ёстой тийм гэж бодоогүй. Чи тэгээд яг жинхэнээсээ харсан юм уу?"
" Тийн гээд байхад. Өчигдөр би багш дээр давтлагатай байсан юм. Тэгээд гарсан хойгуур нь компьютер дээр нь камерийн бичлэг нээлттэй байхаар нь тоглуулж үзсэн чинь.. Хусог бүр за юу..."
" За." Тэд ярианыхаа төгсгөлөөр дуугаа багасган бараг шивнэх төдийд ярьж байсан ч яг хойно сууж буй тэдний яриа төвөггүйхэн сонсогдож байлаа.
" Хусог бүр..."
" За тэгээд яасан юм бээ!!"
" Тамхи татчихсан..."
YOU ARE READING
16. || Хусог
FanfictionТүүний инээмсэглэл миний харах хамгийн дуртай зүйл, хэдий өөр хүнээс болж инээсэн ч гэсэн. Монгол хэл дээр бичигдсэн зохиол.