" 九 "

167 21 1
                                    

Сайн охинтой болоод л бид хоёрын дундах харилцаа анхныхаасаа огт өөрчлөгдөдгүй байсан юм байна.

Сургууль руу орох хэдхэн метр зам хэдэн мянган километр шиг л санагдаж эхэлж байлаа. Миний бодсон ч бас зөв байж. Хусогоос өөр зүйл асуухад тэр ямар ч царайны хувиралгүйгээр надтай ярина. Яг үнэндээ өөрөө өөртэйгөө. Түүний Намжүүний найз охин гэсэн өгүүлбэрээс нь хойш би ямар ч үг өгүүлбэрийг ялгаж сонсож чадсангүй.

Тэрхэн зуур нар гийсэн тэнгэр толгой дотор минь бүрхэн бороо орж эхлэхэд гадаах бүх зүйл бүрэлзэн энд л би ганцаархнаа ганцаардмал байх гэж төрсөн юм шиг санагдаж эхэлсэн юм.

Худалчид, хуурамч амьтад

Ангируу орж ирэхэд Намжүүн аль хэдийнээ суудал дээрээ суучихсан утсаа оролдож байв. Бодвол найз охиноо санаад мэссэж бичиж байгаа байлгүй.

Өөрийн эрхгүй бүх хүнд уур хүрж бүгдийг нь дахиж хармааргүй санагдан хаашаа ч юм миний нэрийг хэн ч мэдэхгүй тийм л газар луу зугтахыг хүсэж байсан юм.

Удалгүй яагаад ч юм миний инээд хүрж эхэллээ. Тэр хүний төлөө ийм их цаг зарцуулсандаа өөрийгөө шоолж байсан юм. Бүтэхгүй гэдгийг нь мэдсээр байж яах гэж хүлээдэг юм бэ? Болохгүй гэдгийг нь мэдсээр байж?

.

" Хөөе! За битгий ингээд хүн үхчихсэн юм шиг аашлаад бай л даа."
" Заа... битгий гунигла л гэсэн юм..." гэж Бора араас нь намайг аргадах мэт нэмж хэллээ.
" Хэн гунигтай байгаа юм? Харин ч инээд хүрээд байхад чинь."

" Чи ганцаараа биш шүү дээ. Чамд би бас Хусог бай-" гэж хэлэхэд нь Хусогийн нэрийг сонсоод л миний дотор арай хийж унтарсан галт уул дахиад амилчих шиг болох нь тэр.
" Хусог? Чи түүнийг яасныг нь мэдэж байгаа биз дээ? Ямар найз гэхлээрээ нэгнийгээ шархлуулах зүйл зүгээр л ингээд шууд хэлчихдэг юм. " гэж намайг гомдоллон хэлэхэд Бора хэсэг дуугаа хураасны эцэст ам нээн,

" Мэдээгүй л юм байлгүй дээ." гэж Хусогийг өмөөрөх гэсэн шиг хэлсэн нь намайг улам л бухимдуулж орхилоо.
" Би тэгж бодохгүй байна. Харваас л илт байсан шүү дээ. Надаас хүнд сайн уу үгүй гэж хүртэл асуусан. " Намайг ингэж хэлсэнд Бора их гайхсан бололтой тэр нүдээ том болгон,

" Чамаас уу? Тэгээд чи юу гэсэн юм." гэж асуулаа.

" Тиймээ, тийм! Тэгээд би өөр хүнд сайн л гэхгүй юу. "

" Тэнэг!" Гэнэтхэн Бора намайг мөрөөс минь сэгсэрч цэцэрлэгт хүрээлэнгийн чимээгүй байдлыг өөрийнхөө орилооноор эвдэж гарлаа.

16. || ХусогWhere stories live. Discover now