Ес дүгээр сар нүд ирмэхийн зуурт өнгөрч намрын дунд сартай золголоо.
Хусогтой тэр өдрөөс хойш бидний харилцаа арай дээрдэж, ядаж л өдөртөө 'сайн уу?' гээд мэндлэлцдэг болсон. Өмнөх шигээ үргэлж хамт байхаа больсон учраас түүний энэ сар хаагуур юу хийж өнгөрөөснийг нь мэдэхгүй юм. Өөрт минь хамаагүй гээд орхисон хойно, тэр намайг анзаарахгүй үед би араас нь гүйгээд яахав дээ гэж бодогдож байв. Эмэгтэй хүн л юм хойно, бардам зан гэж байдаг юм.Гэвч би шөнө унтахдаа тэр хүнээр толгойгоо дүүргээд, өглөө түүнийг бодож сэрэхээ огт болиогүй билээ.
Зүрхийг минь тэгж авчихаад буцааж өгөхөө мэдэхгүй алга болсон Хусог, ядаж харилцаа минь арай дээрдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа нуух хэрэггүй байх.Ойрын хэдэн хоног Хусогийн царай нэг л гэрэлтэй байлаа. Би түүнээс холдож өмнөх хэдэх өдрүүдэд бидний дундах 'найзын харилцаагаа' тасалчих вий дээ гэж үргэлж санааг нь зовоож байсныг бодвол тэр өнөөдөр илүү жаргалтай харагдав.
Өдрийн хоолны завсарлагаан дуусахад ангийн багш орж ирэн юм зарлах гэсэн мэт самбарын урд гарч зогслоо.
" Өнөөдөр манайд хүүхэд шилжиж ирж байгаа. Гэхдээ шинэ сурагч биш, хэн гэдгийг нь та нар таа даа?"Бүх хүүхдүүд л тэр шилжиж ирж буй сурагчийн талаар их л сонирхсон байртай шивнэлдэж эхэлхэд багшийн гэнэтийн дуу ангийг чимээгүй болгов.
" За тэгэхээр Хусог мэдэж байгаа байх нь ээ?" Багш ингэж хэлэхэд нь би Хусог руу эргэж харлаа. Тэр өргөсөн гараа буулгаж байх нь харагдаж яг тэр үед ангийн хаалгаар өмнө жил эндээс явсан Хэжин ороод ирэх нь тэр.Ангийн хамгийн намхан охин тэрээр өөрийнхөө үсийг өмнөхөөсөө илүү богинохон болгон тайруулсан нь хүмүүсийн анхаарал татахаар байсан юм... Анх шилжиж ирээд түүнтэй найзалдаг байсан ч удалгүй шалтгаанаа хэлэлгүй алга болон харин өнөөдөр түүнийг энэ ангид дахин орж ирэхэд нь ихэд гайхаж байв.
YOU ARE READING
16. || Хусог
FanficТүүний инээмсэглэл миний харах хамгийн дуртай зүйл, хэдий өөр хүнээс болж инээсэн ч гэсэн. Монгол хэл дээр бичигдсэн зохиол.