" 四 "

197 25 0
                                    

" Сайн сууж байсан уу? Исүл." танил хоолой байх чинь.
" Сайн уу."
" Энд сууж болно биз дээ?" гэж Хусог асуухад нь би толгойгоо дохилоо.

Надад түүнтэй ярих зүйл байсангүй. Хоолоо хурдан идэж дуусгаад сарын өмнө намайг орхиж явсан шиг энэ ширээнээс босоод явбал царай нь яаж хувирах бол гэдгийг төсөөлөн сууна. Өс санасандаа биш зүгээр л ингээд орхиод явбал яах бол гэдэг нь инээд хүргэх шиг.

   Хусог бид хоёр удаан чимээгүй байсны дараа тэр
" Хичээл чинь гайгүй юу?" гэж тэр асуулаа. Би дахин аяархан толгойгоо дохисноос өөр үйлдэл хийсэнгүй хоолоо идэж суув.

" Хэжин та хоёр сайн найзууд болцгоосон юм шиг харагдсан. " Хусог миний богинохон хариунд бууж өгөөгүй бололтой.
" Яг ч тийм биш ээ." гэж намайг хэлэхэд Хусог "аан" гээд доош харан хоолоо савхдаж эхлэв.

  Хэсэг чимээгүй байсны эцэст тэр
" та хоёр нээрээ ангийн дарга болсон шдээ. Намжүүнтэй хамт ангийн дарга хийх ямархуу байна? " гэж дахин ам нээлээ. Хариуд нь би толгойгоо дохих гэснээ хэтэрхий хүйтэн зан гаргах юм шиг санагдан
" Дажгүй ээ. Надад ангийн дарга хийх таалагдаж байгаа." гэхэд тэр миний хариултыг тоосон шинжгүй
" Хэжин нээрээ өнөөдөр яасан юм?" гэж асуув.

" Мэдэхгүй ээ." Би хоолоо идэж дууссан учраас шууд л ширээнээсээ босчихсон. Түүнийг шууд орхиод явах тухай толгой дотор орж ирсэн ч юу болсон гэж тийм муухай зан гаргах билээ дээ. Хусог ямар ч буруу зүйл хийгээгүй. Уулзах бүртээ намайг орхиж явж байсныг нь эс тооцвол.

  Тэрээр би Хусог руу доош харан зогсоход тэр бага зэрэг гайхсан байдалтай над руу харж байснаа идэж дуусгаагүй хоолоо барин босч " Хамт явъя " гэлээ. Тэгээд бид хоёр хоорондоо юу ч ярилгүй алхсаар ангидаа орсон юм.

Тэр өдөр багш Намжүүн бид хоёрыг дуудан сургуулийн сагсны тэмцээн удахгүй болох тухай зарласан юм. Тэгээд бид хоёр анги руугаа орж хүүхдүүдэд зарлан хичээл тараад сагс тоглох хүүхдүүдэд зориулан заалыг бэлдэхээр доош буулаа.

Бид нарын хийх зүйл маш их байлаа. Зөвхөн Намжүүн бид хоёроос өөр олон ангийн дарга нар бас сайн дураараа туслах хүүхдүүд байсан юм.

Хамгийн гайхмаар зүйл нь хүүхдүүд өдөржингөө хайрцаг, сандал ширээ гэх мэт зүйл зөөж байхад би ямар нэгэн зүйл өргөх гэж оролдоход л Намжүүн хүрч ирээд миний барьж буй зүйлийг өргөөд аваад яваад байлаа.

Цаг оройн зургааг заахад хуваарилаж авсан ажлууд маань арай хийн дуусав.
Намжүүнийг зааланд үлдээгээд дээш гарч гадуур хувцасаа өмсөн гадагш гарлаа. Гадаа аль хэдийнээ нар жаргаж бүрэнхий болжээ.

16. || ХусогWhere stories live. Discover now