" ХӨӨЕ! ХУСОГ, МУУ ТЭНЭГ!" гэж би автобус байсан зүг рүү харж хашгирлаа.
" Бүтэлгүй охин урагш харан зогссоор л байлаа. Тэгээд нэг мөсөн явахгүй байя гэсэн бодол толгойнд нь орж ирсэн ч... түүний ард байх нэгэн ухаантай царайлаг залуу ингэж хэлж гэн..." гэж хэн нэгний хоолой миний ард дуугарав. Тэр хэн нэгний хоолой мэдээж Хусогийнх байсан.
" Хоёулангийнх нь цүнх автобусанд үлдчихсэн шүү дээ!!" Намайг ууцаартай ингэж хэлэхэд тэр урьдын адил тайвнаар миний биеийг өөрлүүгээ эргүүлэн харуулж,
" Үгүй дээ хонгор минь. Тэр царайлаг залуу цүнхний талаар яриагүй. Харин ингэж хэлсэн юм. Чиний инээд их хөөрхөн гэж." гэж Хусог хэлээд над руу инээмсэглэлээ.Хэлэх үг олдсонгүйд би ангийнхан бид хоёрыг орхиод явахыг огт асуудал биш мэт хүлээж авах түүнрүү дахин нэг харлаа. Ядаж л Намжүүнтэй хамт байна гэж бодсон юмсан.
Түүний инээмсэглэлд ердийн шигээ хариу инээмсэглэж үнэхээр чадсангүй. Харин ч түүний тэнэг инээмсэглэсэн царай руу нь удаан харсныхаа дараа би түүнээс харц буруулан хөмсгөө зангидахал тэр дахин ам нээж,
" Хөөе! Чиний huimang, итгэл найдвар чинь ирчихээд байхад юундаа уурлаад байгаа юм бэ? Тэр чамайг инээхээрээ хөөрхөн гэсэн. Инээлдээ." гэлээ. Би түүний энэ занг нь тэсэлгүй дахиад л түүнрүү " Автобус явчихл... " гэж аль болох тайвшрах гэж хичээн дуугаа намсган түүнд хэлэх гэсэн ч тэр миний үгийг таслан,
" HOPE RIGHT HERE!" гээд тэр өөрлүүгээ заан намайг годгос хийтэл хашгирах шахам хэллээ. Би үнэхээр түүнд бууж өгөв. Түүний энэ бүх яриад байгаа утгагүй зүйл ямар учиртайг нь ч ойлгосонгүй. Тэгээд зүгээр л хаашаа ч юм хамаагүй яваад орой автобус ирэхээр нь цүнхээ авъя гэж бодогдон Хусогоос холдон явах гэтэл тэр ухас хийн миний бугуйнаас татан,
" Хаачих гэж байгаа юм" гэж урьдын адил сэргэлэн хоолойгоороо надаас асуулаа.
" ... Мэдэхгүй ээ. Зүгээр нэг тийшэ..."" Өө ирчихлээ." Миний яриаг дуусгалгүй тэр саяхан ирж зогссон өөр нэгэн автобус руу миний бугуйнаас татан оров.
Одоо л ойлголоо. Энэ өөр нэг ангийн автобус бүгд л ижил чиглэл рүү явах болохоор гэсэн Хусогийн үг сая л миний сэтгэлийг амрааж амжив.
Удахгүй автобус сурагчдаар дүүрч Хусогийн найзууд нь бид хоёрыг тойрон сууцгаалаа. Тэд нар Хусогоос юм асууж яриа өдсөн ч гэсэн тэр хэдхэн үгээр хаацайлаад огт ярилцсангүй. Харин намайг ганцаардуулахгүй гэсэн шиг үе үе над руу харан яриа өдөж байлаа.
YOU ARE READING
16. || Хусог
FanfictionТүүний инээмсэглэл миний харах хамгийн дуртай зүйл, хэдий өөр хүнээс болж инээсэн ч гэсэн. Монгол хэл дээр бичигдсэн зохиол.