Яагаад гэдгээ мэдэхгүй ч сэтгэл дотор минь хагас сайн өдрөөс өөр зүйл бодогдохоо больсон юм. Сүүлчийн хичээл ороод тарах тав дах биш бас бүтэнсайн ч биш. Зөвхөн тэр хагассайн. Зөвхөн Хусогийн хэлсэн тэр хагас сайн.
Уйтгартай хичээлийн өдрүүд ар араасаа үргэлжилсээр, мэдээж Хусогтой холбоотой ямар нэгэн зүйл болоогүй л бол шүү дээ. Хусог надад хэлсэн шигээ сургуулиас хөөгдөөгүй. Харин намайг хамгийн гайхшруулсан явдал нь Хусогоос бусад тэр хэрэгт орооцолдсон дөрвөн хөвгүүд бүгд хөөгдчихсөн. Тэр дөрвийн хөөгдсөн өдөр сургууль тэр чигээрээ л гунигт автсан байдалтай байж байв. Камерийн бичлэгийн талаар цуурхал тарааж явсан охин ч гэсэн уйлж байлаа.
Гэнэт л тэд бүгдээрээ хоёр дахь өдрийн хичээлээ тарчхаад анги ангиудаас хамаг юмаа аваад яваад өгсөн. Хөөгдсөн нэг эрэгтэйгийнх нь найз охин нус нулимсандаа хутгалдчихсан байсан нь сүүлд нь тэр найз залуу нь солонгосоос бүр явж байгааг нь би олж мэдсэн юм. Тэр өдрөөс хойш хачин утгагүй цуу ярианууд ч бас тэд нартай хамт яваад өгчих шиг болсон билээ. Үүнээс гадна Хусог ч урьдийн адил үе үе инээмсэглэх нь миний орчлон ертөнцийг гэрэлтүүлчих шиг л санагддаг боллоо.
.
" Исүл, тараад миний өрөөнд." Ангийн багш ингэж хэлэн гараад явлаа. Бас юу вэ? Ангийн дарга байх сүүлдээ ядаргаатай санагдаж эхэлж байв. Янз бүрийн бичиг баримт янзалж багшид туслах үед нөгөө Намжүүн чинь найз охинтойгоо нялуураад суучихдаг болохоор л тэр.
" За багшаа?" Би багш нарын өрөөнд орж ирээд ингэж асуухад багш өмнө нь надруу харж байгаагүй тийм чухал царай гарган гараараа дохиж нааш ир гэв.
" Исүл, өчигдөр, уржигдар, уржигдрын
өмнөх өдрийн гэрийн даалгавар хаана байна?"
" Би танд өдөр өдөрт нь хүүхдүүдээс хураагаад ширээн дээр чинь тавьсан шүү дээ." гэж хэлэхэд багш надаас харц буруулан уртаар санаа алдаад,
" Ангийн биш ээ, чиний дэвтэр, чиний хийсэн даалгавар."Новш, тийм ш дээ. Тийм л дээ би бараг долоо хоног даалгавар хийгээгүй. Одоо ч мартсан дүр эсгэхээсээ өнгөрсөн байх. Бүгд л Хусог, Намжүүн хоёроос болсон хэрэг. Ангийн багшаас гадна сургуулийн олон багшид хамгийн сайн, хичээнгүй сурагч гэдгээрээ алдаршиж эхэлж байсан миний нэр хүнд ингээд шалбаагтайгаа хутгалдчихлаа. Анх Намжүүнаас болж түүнтэй мөр зэрэгцэхийн тулд өдөр шөнөгүй хичээж байсан би удалгүй ангид сурлагаараа нэгт орох гэсэн шуналдаа автсан юм. Зарим хүмүүс намайг багшийн зальтай дагуул нохой ч гэж хардаг байх, тэгээд дүн гаргах болохоор багш нар хайрлаад онц тавьдаг гэж боддог байх. Гэхдээ үгүй ээ, энэ бол миний өглөө бусдаас эрт босож хичээлээ давтсаны шан.
YOU ARE READING
16. || Хусог
Hayran KurguТүүний инээмсэглэл миний харах хамгийн дуртай зүйл, хэдий өөр хүнээс болж инээсэн ч гэсэн. Монгол хэл дээр бичигдсэн зохиол.