"Сайн байцгаана уу? Намайг Мин Исүл гэдэг. Өнөөдрөөс энэ ангид суралцах учраас надад сайн тусалж, дэмжиж байгаарай. Баярлалаа."
Өмнө нь хэлсэн шиг намайг Исүл гэдэг. Дараа жил төгсөнө. Юу юунаас илүү сургуулийг үзэн яддаг ч өмнөх ангидаа лав толгой цохьдог нь байсан юм.
" За. Манай сургуульд тавтай морил." гэж ангийн багш надад хэлээд 2р эгнээрүү дохиход нэг нь босож:
" Намайг Намжүүн гэдэг. Энэ ангийн дарга." гэж тэрээр үсээ цэвэрхэн гелдэж янзалсан хөвгүүн өөрийгөө товчхон танилцуулаад буцаад суув. Би ч бас түүний хариуд инээмсэглэн толгой дохиход багш гараараа занган намайг суудалд суухыг хүслээ.Эхний дөрвөн цаг арай хийж өнгөрлөө. Энэ өглөөнөөс ганц сурж авсан зүйл нь гэвэл Намжүүн. Юм юмандаа үнэхээр сайн юм гээч. Араас нь бас үргэлж охидууд гүйж байдаг. Завсарлагааны хонх дуугарсан даруйд л ангийн гадаа охидууд бужигнан " Намжүүнаа! Би чамд гоё юм авчирсан" гэх нь анх шилжиж ирсэн над шиг сурагч ч гэсэн төвөггүйхэн олоод мэдчихээр асуудал байлаа.
Хонх дуугарав уу үгүй юу хүүхдүүд пижэгнэлдээд, бодвол өдрийн хоолны цаг болсон бололтой. Хараахан найзтай болж амжаагүй учраас юу хийх, хаашаа явахаа мэдсэнгүй түрийвчээ хайж байгаа мэт царайлаад суудал дээрээ суугаад л байлаа.. Гэтэл нөгөө Намжүүн чинь намайг анзаарсан бололтой эргэж харж харж байснаа босож ирэн:
" Сайн уу. Чамд энэ хавиар... танилцуулж өгөх үү? " гэж надаас асуухад нь зөвшөөрч Намжүүнийг даган ангиас гарав.
Сургуулийн коридорын ханыг цав цагаанаар будсан нь гэрэл ассан асаагүй орчиныг маш тодоор гэрэлтүүлэх ч гэсэн нөгөө талаар бодохнээ яг л галзуугийн эмнэлэг шиг санагдуулам юм.
" Чи үдийн цайгаа уух юм уу? " гэж тэр урагшаа харсан хэвээр явах зуураа асуухаар нь би толгойгоо дохин, түүнийг эргэж харахгүй болохоор нь аанха гэж зөөлөн авиа гаргалаа.
YOU ARE READING
16. || Хусог
FanficТүүний инээмсэглэл миний харах хамгийн дуртай зүйл, хэдий өөр хүнээс болж инээсэн ч гэсэн. Монгол хэл дээр бичигдсэн зохиол.