" Юу вэ?"
"Өмнөө охин сөгдүүлээд суулгачихсан арай дэндэж байгаа юм биш үү?!" гэж Хусог бага зэрэг ууртай өнгөөр түүнд хандаж хэлээд тэр миний гарнаас барин намайг босголоо.
Нөгөө миний мөргөсөн банди юу ч хэлсэнгүй дуугүй зогссоор. Харин Хусог миний нуруунаас баруун гараараа дэмжин
"Явъя" гэж зөөлөн хэлээд намайг түүнээс холдуулан ангийн эсрэг үгрүү аваад явав."Хаашаа явж байгаа юм? Одоо удахгүй хичээл орно биз дээ?" гэж асуухад Хусог толгойгоо зөөлөн дохичихоод хариу хэлсэнгүй. Би тэр газраа огцом зогсон,
"Хаашаа явж байгаа юм? " гэж дахин асуулаа. Харин тэр надаас гараа аваад
нүдээ эргэлдүүлсэнээ," Ядаж Баярлалаа гэж хэлж сур" гэж бүдүүн хоолойгоор хэлчихээд цаад талын нэг өрөөрүү ороод алга болчихов.
Үнэхээр мэдрэл муутай бололтой. Эсвэл хүнтэй харьцах чадваргүй гэж хэлэх ёстой юу?
Түүнийг гараад ирэх болов уу гэж бодон хэсэг зогсож байгаад буцаад ангируугаа цааш алхлав.Гэтэл ардаас
" Хөөе!" гэх сонсогдож эргэн хартал Хусог хоёр гартаа хуванцар аягатай ундаа барьчихсан зогсож байв.Тэр надруу ойртон ирж нэг ундааг нь гарт минь бариулаад "гадаа гаръя" гэж хүйтэн өнгөөр хэллээ. Гэнэт л ингэж асуухаар нь гайхан
" Одоо хичээл орло.." гээд цагаа хартал аль хэдийн хичээл ороод 5 минут өнгөрчихсөн байв. "хичээл орчихож" гэж амандаа бувтнан түүнрүү хартал тэр залхсан байдалтай " Намжүүнд хэлчихье, одоо чамтай ярих юм байна." гээд намайг дагуулан сургуулийн хаалгаар гарж явсаар сургуулийн ард талын цэцэрлэгт хүрээлэнд орж суулаа.
" Юу ярих гэсэн юм?" гэж би суусан даруйдаа ам нээхэд тэр над руу харж байснаа урд байх модонд харцаа буулган
" Сая чиний харсан зүйлийг.... хэнд ч хэлж болохгүй шүү." гэж шивнэх шахам хэллээ." Саяны харсан зүйл гэж юу? Тэхён уу?" гэхэд Хусог зөөлөн толгойгоо дохив.
" Яагаад? Тэр хоёр үерхэж байгаа юм уу? Гэхдээ яагаад нуугаад байгаа юм?" гэх миний дараалласан асуултанд тэр залхсан бололтой гэнэт суудлаасаа босон,"уг нь өөрөө өөр найз охинтой юмаа." гэж хэлээд дуугүй над руу удаан гэгч нь ширтэхэд нь ичсэндээ нүүр халуу дүүгэх нь маш тод мэдрэгдэж байлаа.
" Ярих юм чинь энэ байсан юм уу? Өөр-" гэхэд тэр миний үгийг таслан,
" Тийм ээ. Өөр ярих зүйл байхгүй. Одоо хичээлдээ ордоо." гэж хэлэн намайг орхиод цааш яваад өгөв.
YOU ARE READING
16. || Хусог
FanfictionТүүний инээмсэглэл миний харах хамгийн дуртай зүйл, хэдий өөр хүнээс болж инээсэн ч гэсэн. Монгол хэл дээр бичигдсэн зохиол.