" Танай гэрийн гадаа."" За ойлголоо. Би одоо гарлаа." гэж би секунд ч эргэлзэлгүйгээр хэлээд хувцасаа өмсөн гэрээсээ гарлаа. Аав ээж дүү байхгүй байгаа учраас надад санаа зовох зүйл байсангүй. Үүдний хаалгаар гарахад л сэрүүн салхи нүүрийг минь илбэж урд минь Хусог зогсож байх юм.
" Чи зүгээр үү?" Түүний ердийнхөөсөө унжийсан байдлыг харан намайг түүний урд очиж асуухад тэр инээмсэглээд ' зүгээр ээ.' гэснээс өөр зүйл хэлсэнгүй.
" Хаашаа явах юм?"
" Парк гэвэл ямар байна?"
" Чи их ядарсан харагдаж байна. Тийшээ явбал зүгээр-" гэж намайг санаа зовон түүнээс асуухад тэр миний яриаг таслан,
" Би зүгээр ээ. Чи харин ядрахгүй гэвэл явъя тэгэх үү? Цэцэгхэн минь." гэв." Намайг Цэцэгхэн гэдэггүй."
" Тэгвэл одооноос би чамайг өөрийнхөө цэцэг болголоо. Таалагдахгүй зүйл байна уу?" Хусогийг ингэж хэлэн хөмсгөө өргөн жуумалзахад миний хацар халуу дүүгэн харанхуйд үүнийг минь хараагүй байгаасай гэж түүнээс хүснэ. Гэвч тэр надаас харцаа салгасангүй тул хоёр гараараа нүүрээ гараараа дарлаа.
" Ичээд байгаа юм уу?"
" За тоглосон юм аа." Намайг шоолж инээх түүний инээд зогсох шинж байсангүй тул би түүний инээдийг таслан " одоо явъя тэгэх үү?" гэхэд тэр толгойгоо дохин инээмсэглэсэн хэвээр бид хоосон гудамжаар алхлав.Түүний духаа далдлан унжсан долгиолсон хар үснийх нь завсраар харагдах түүний нүд гудамжны шар гэрэлд гялалзан харагдаж байлаа.
" Бас ямар нэгэн хэрэг тарьчихаа юу?"
" Юу яриад байгаа юм?" Бид хоёрын дундах чимээгүйг эвдсэн асуултыг минь тэр ойлгосонгүй бололтой над руу хариулт эрсэн харцаар харав.
" Чи ойрд залгаагүй алга болчихсон... биз дээ... Тэгээд... ямар нэгэн юм болсон... юм болов уу л гэсэн юм." Намайг түгдэрч түгдэрч арай хийн хоёр өгүүлбэр амнаасаа гаргахад тэр инээгээд,
" Би чамд дандаа л хэрэг тариад яваад байдаг юм шиг санагддаг байх нь ээ? Ойлголоо, намайг юу гэж боддогийг чинь одоо л сайн мэдэж авлаа."
YOU ARE READING
16. || Хусог
FanfictionТүүний инээмсэглэл миний харах хамгийн дуртай зүйл, хэдий өөр хүнээс болж инээсэн ч гэсэн. Монгол хэл дээр бичигдсэн зохиол.