" 十四 "

132 16 1
                                    

Хусогд өөрийнхөө өрөөнд ор засаж өгөөд түүнийг хэвтэхийг нь хүлээн, сандарсандаа эсвэл баярласандаа гар минь чичирч байгааг анзаарав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хусогд өөрийнхөө өрөөнд ор засаж өгөөд түүнийг хэвтэхийг нь хүлээн, сандарсандаа эсвэл баярласандаа гар минь чичирч байгааг анзаарав.

Гэвч тэр өрөөнд орж ирээд л миний орон дээр тэрийгээд унаад өгөх нь тэр.
" Би энд унтаж болох уу?" Нүүрээ миний хөнжилд наасан тэр ингэж хэлэхэд нь би гайхсан ч гэсэн " тэг тэг."
гэж хэлээд Хусогд засч өгсөн орон дээр өөрөө гаран хэвтэх гэтэл,

"Үгүй ээ хамт... хэвтье. Тэгэх үү?" гэж тэр хэлэн хошуугаа унжууллаа.

Гайхсан би амаа жимийн толгойгоо дохиод түүний хажууд гаран хөнжлөөрөө хучин хэвтлээ. Түүний хажууд байх яагаад ч юм надад амар амгалан байдлыг мэдрүүлж байв. Яг л энэ дэлхий дээр ямар ч муу зүйл болоогүй, ирээдүйд ч болохгүй юм шиг. Хажууд минь хэвтэх түүний биений дулаан сэтгэлд минь гомдож хурсан бүх л мөс цасыг минь хайлуулах шиг болж байсан юм. Гэвч сандралыг бүү мартаарай.

Өмнө нь орой болгон тааз руу ширтэн түүнийг боддог байсан бол энэ орой тэр өөрөө хажууд минь байна гэдэг өмнө нь хэзээ ч төсөөлөгдөж байгаагүй билээ. Гэвч бид энд байна. Бид хамт байгаа учраас нүдээ аниад унтахыг хүссэн ч гэсэн нойр огт хүрсэнгүй. Зөөлнөөр хажуу тийш толгойгоо эргүүлэн харахад тэр дээш харан хэвтэж аль хэдийнээ нүдээ аньчихсан байсан юм. Гэрлүүгээ явахаас хүртэл ядарсан байсан уу эсвэл намайг гуйсан болохоор манайд хонох болсныг мэдэхгүй юм. Гэхдээ тэр ядарсан байсан, түүний ярианаас нь л мэдрэгдэж байсан.

Зөөлнөөр амьсгалан хэвтэх түүнийг би аль хэдийнээ унтчихаж ээ гэж бодтол,
" Би цоорлоо. " гэж Хусог бүдүүн хоолойгоор дуугарах нь тэр. Тэгээд намайг хэлэх үг олдсонгүйд над руу толгойгоо эргүүлэн хараад "Чиний харц чинь мэдрэгдээд байна." гэж өмнөх үгээ тайлбарлах гэсэн мэт хэлэхэд түүний хажууд ичиж улайхаас өөр зүйл хийж чадахгүй гэдгээ сайн анзаарсан юм.

Хусог үүнийг минь мэдэн инээснээс гадна намайг хамгийн ихээр цочроосон зүйл бол тэр намайг гараараа наашлуулан энгэртээ тэвэрсэн явдал юм. Өчигдрөөс хойш амгалан тайван байгаагүй миний зүрх дахиад л балбаад эхлэх нь тэр.

16. || ХусогWhere stories live. Discover now