Тав дахь өдрийн өглөөг манай ангийнхан маш сонин мэдээгээр угтав. Ялангуяа миний хувьд.
Ангийн багш хоёрдугаар цагийн завсарлагаанаар орж ирсэн юм. Тэгээд сурагч бүрийг суулгаад самбарын урд талын индэр дээр гараараа тулан зогслоо.
" За. Надад та нарт хэлэх хоёр мэдээ байна. Нэгт өнөөдөр үдээс хойш 3 цагт сагсны тэмцээн болно бүгдээрээ мэдэж байгаа биз дээ? " гэхэд хүүхдүүдийн зарим нь толгойгоо дохиж, зарим нь авиа гаргах нь нүдний буланд харагдаж байлаа." Хоёрт гэвэл манай ангийн Хэжингийн ээж надтай ирж уулзсан. Тэгээд тодорхой шалтгаанаар өөр сургууль руу шилжих хүсэлт гаргаад өнөөдөр хувийн эргээ аваад явлаа. " гэж багш хэлэхэд хүүхдүүд бүгд л гайхсан царай гаргаж байлаа. Аргагүй дээ, шилжих гэж байгаа тухайгаа хэнд ч хэлээгүй. Дээрээс нь удахгүй л төгсөх гэж байж яагаад шилжинэ гэж?
" Ингээд манай анги 27 биш 26 хүүхэдтэй болж байгаа учраас ирцийн дэвтэр дээрээс Хэжиний нэрийг хасчихаарай. Исүл." гэж багш Намжүүн бид хоёр луу хандаж хэлээд гараад явчихав.
Тэмцээн болох дөхөхөд зааланд маш олон хүүхдүүд цуглажээ. Хамт байх хүнгүй болсон би урд талаасаа хоёр дахь эгнээнд очиж хоосон суудал дээр суув.
Заалны булан хэсэгт бэлтгэлийн хувцастай 5,6 хөвгүүн зогсож байснаас Намжүүн шууд л миний нүдэнд туссан юм. Тэрээр наашаа ирж үзэгчидийн суудалны урд талаар явж байхдаа намайг анзааран инээмсэглэхэд нь би өөр лүү нь даллаад амжилт гэж амандаа бувтналаа.
Намжүүн ба түүний багийнхан маш сайн тоглосоноор зогсохгүй сагсны тэмцээн дуусахад тэдний баг ялсан юм.
Тэмцээн тарж бүх хүмүүс заалнаас цувран гарч эхлэлээ. Заалны булан хавьд хүмүүстэй инээлдэн ярьж зогсох Намжүүн тод харагдана. Хоцорсон үедээ ангийн хаалга тогшихоос ч айдаг надад түүнээс хамт явахаа асуух ямар л тийм зориг байв гэж дээ. Дэмий л түүнрүү хоёр гурван минут ширтэн зогсож байснаа гэртээ харихаар заалнаас ганцаар гарлаа.
Бас л харанхуй болчихож. Өвлийн сар дөхөж байгаадаа ч тэр үү өдөр улам л богиносож байгаа нь мэдрэгдэж байлаа.
Сургуулийн хашаанаас гараад удаагүй гудамжны шар гэрэл туссан харанхуй гудамжаар ганцаараа алхаж байтал гэнэт толгой дээрээс нэг хар юм унаад унаад ирлээ. Маш их цочсондоо өөрөө арай л арагшаа саваад уначихсангүй.
Хэсэг гайхан зогсож байснаа юм унасан чигт эгц дээш хартал нэг хар хувцас өмссөн хүн байшингийн дээвэр дээр хөлөө унжуулаад сууж байх юм.
YOU ARE READING
16. || Хусог
FanfictionТүүний инээмсэглэл миний харах хамгийн дуртай зүйл, хэдий өөр хүнээс болж инээсэн ч гэсэн. Монгол хэл дээр бичигдсэн зохиол.