Төгсөх дөхөөд ирэхээр инээх уйлахаа мэдэхээ больчих юм. Хэзээнээс сургуулийг үзэн яддаг байсан би энд ирснээсээ хойш ангийн багшаараа ч хүртэл энхрийлүүлж эхлэн заримдаа ирээдүйд энэ сургуулиа их санах болов уу гэж бодогдоно. Хүмүүсээс хайр аваад ирэхээрээ хүний өөрийн сэтгэл ч бас зөөлрөөд ирдэг юм билээ. Тэгээд ч барахгүй өгсөн нинжин сэтгэлийг нь төлөхгүй л бол цээжнээс минь хүнд юм уячихсан мэт эвгүй оргино.
Ангийн И багшид буруу зүйл хийсэн ч намайг огт загнадаггүйд нь гоморхож явдаг ч би өөрөө өөрийнхөө алдааг хүнээр хэлүүлэхгүй л бол засч чаддаггүйдээ өөртөө бүр ч ихээр уур хүрнэ.
Энэ байдлаараа төгсөхдөө шилдэг сурагч гэсэн шагналгүй төгсөх байх. Анх дөнгөж шилжиж ирээд хичээж хичээлээ хийхээс өөр зүйл мэддэггүй байсан би одоогийн шалгалт бүр дээрээ муу авч байна шүү дээ." Дараа долоо хоногийн тав дахид төгсөлтийн баяртай гэсэн."
" Тийм үү? Ингээд л бид төгсчихөж байгаа юм уу?"
" Харин тийм ээ. Хурдан юм аа."
" Хүүхдүүд ээ, чимээгүй." И багш орж ирэн саяхан шуугилдаж байсан ангийг чимээгүй болгон самбарын урд талд байх индэр дээр урьдын адил гаран зогслоо.
" Тав дахь өдөр төгсөлтийн ёслолтой гэдгээ мэдэж байгаа биз дээ? Өдөр нэг цагаас эхлэнэ. Битгий хоцроорой."
Сурагч нарын "за" гэх дуу ангид хадахад багш үргэлжлүүлэн яриагаа өрнүүлэв.
" Бас нэг мэдээтэй. Манай ангиас төгсөлтөнд оролцож чадахгүй нэг хүүхэд байгаа. Маргааш шууд гадаад руу явах болсон гэнэ. Хусогдоо орж ирэхээр нь баяртай гэж хэлээрэй. Багш нь одоо захиралтай уулзах ёстой. Гарлаа." Багшийн дөлгөөхөн ярих ярианаас нь түүний нэрийг сонсоод л үлдсэн яриа нь бүдгэрэн юу ч ойлгохоо болив.
" Багш аа! Тэгээд Хусог явах гэж байгаа гэсэн үг үү?" Толгойн дотор минь тоос шиг бужигнасан олон асуултуудыг минь базан ардаас хэн нэгэн ингэж асуухад багшийн хариулт надаас бүхнийг минь аваад явчих шиг л болсон юм.
"Тийм ээ. Хусог бид нартай хамт төгсөлтөндөө оролцож чадахгүй бололтой."
Ядаж л... ядаж дахиад нэг долоо хоног хамт байна гэж бодсон юмсан. Хичнээн намайг өвтгөж, бачимдуулж, заримдаа сэтгэл санаанд минь аадар оруулж доторх сэтгэлийг минь цахилгаанаараа шатааж сүйтгэж байсан ч би түүнийг явуулахыг хүсэхгүй байна. Дурсамжаар дүүрсэн энэ газарт би ганцаараа үлдмээргүй байна шүү дээ.
Анх хамтдаа нээсэн тэр хаалгаа гарахдаа хоёулаа хамт хаана гэж бодсон юмсан.

YOU ARE READING
16. || Хусог
FanficТүүний инээмсэглэл миний харах хамгийн дуртай зүйл, хэдий өөр хүнээс болж инээсэн ч гэсэн. Монгол хэл дээр бичигдсэн зохиол.