Хичээлийн өмнөх өдрийн цаг агаар бодсоноос минь муу байв. Хусогийг харсан тэр үеэс хойш тэнгэр улам л бүүдийж бороо дуслан, одоогийн сэтгэл санааны байдлыг минь үүнтэй зүйрлэж болохоор байлаа.
Би Бора руу энэ тухай залгаж ярихыг хүссэнгүй. Хусогд өөр охиноор орлуулагдсанаас хойш надад хэн нэгэнтэй хамт уйлаад суух сонирхол байсангүй. Хацар дээрх тунгалаг харагдах нулимс минь борооны дуслуудтай холилдон зарим нь энгэр дээр дусаж, зарим нь хүзүү даган урсана. Толгойныхоо хэмжээтэй том чулуу залгисан юм шиг санагдаж, хичнээн амьсгаагаа авах гэсэн ч цээж хэсгээр бариад олигтоо амьсгалж ч чадахгүй байв.
Зүгээр ээ гэж би өөртөө шивнэлээ. Гэсэн ч хацрыг минь даган шинээр халуун нулимсууд урссаар байсан юм.
Түүний үнссэн тэр охины хажууд өөрийн эрхгүй өөрийгөө харьцуулж
би түүний хажууд хангалттай хөөрхөн байгаагүй юм байхдаа гэж бодно.
Үгүй ээ, Исүл! Чи тийм биш. Утас дуугарч Борагийн нэр дэлгэцэн дээр гарч ирэхэд нь хэсэг эргэлзэж байгаад тасрахын даваан дээр нь утсаа авлаа." Байна уу?"
" Байна."
" Чи хаана байгаа юм, Исүл?"
" Гэрийн хажууд байдаг цэцэрлэгт."
" Юу хийж байгаа юм? Наана чинь очлоо шүү. Чамд дуулгах мэдээ байна."
" За." Бораг өөр үг хэлж амжаагүй байхад нь утсаа таслан хажууд байх сандал дээр тогтсон усыг гараараа хаман урсгаад өөрөө дээр нь суулаа.
Исүл! Чи буруу бодож байж ч болно. Уйлсаар байгаад арай тайвширсан уу Хусогтой хамт байсаар байгаад өөдрөг болж өөрчлөгдсөн надад ийм бодол гэнэтхэн урсаад ороод ирлээ. Магадгүй л юм. Гэхдээ хэтэрхий их найдаж болохгүй.Яг л намайг энэ ойр байх зам дээр үнссэн шиг тэр охиныг яг тэгж үнссэн. Саяны харсан дүр зураг толгойд минь орж ирэхэд өөрийгөө буруутгасан найдвар минь ор мөргүй алга болов.
YOU ARE READING
16. || Хусог
FanfictionТүүний инээмсэглэл миний харах хамгийн дуртай зүйл, хэдий өөр хүнээс болж инээсэн ч гэсэн. Монгол хэл дээр бичигдсэн зохиол.