11 байтугай 8,9-р ангийн жаахан хүүхдүүд ч гэсэн гадуур ес, арван цаг хүртэл сэлгүүцээд явж байхад намайг яагаад жилдээ ганц удаа... гэж бодсоор удалгүй нүд анилдав.
=== ☠ ===== ☠ ====== ☠ ====== ☠ ====
12-р сар
Өглөө босоход гадаа нар хөөрөөгүй угтдаг боллоо. Даарснаасаа болж ханиад хүрсэн ч гэсэн надад цаанаасаа л сургууль руу явах их сонирхолтой төрдөг болсон юм. Яагаад гэж үү? Та нар удахгүй мэднэ ээ.
Анги руу ороход бусад өдрүүдийн адилаар ганц хоёр хүүхэд л сууж байна. Хусогтой тэр орой байшингийн дээвэр дээр хамт байснаас хойш би үргэлж л хичээл эхлэхээс дор хаяж 15 минутын өмнө ирдэг болсон.
Шөнөдөө хэдэн цаг унтсан нь хамаагүй өглөө байнга л зургаа гэж босдог болсноосоо хойш нүдний минь доорх хөхрөлт улам л тодорч байлаа. Гэхдээ тэр үед надад нойр гэх мэт зүйлүүд түүний хажууд огт хамаагүй, чухал зүйл биш байсан юм.
Тэр өдрөөс хойш Намжүүн бид хоёр зарим өдөр гэрлүүгээ хамт явдаг болсон. Өглөө би түүнээс эрт очиж хичээлээ давтана. Түүнийг орж ирэх үед нь яг л би үнэхээр хичээнгүй онц сурлагатан гэсэн шиг ширээн дээрээ шомбойн сууж байна.
Яагаад гэвэл түүнд айлгүй охидуудаас илүү толгойтой охидууд таалагддаг гэсэн.
" Үгүй дээ үгүй. Чи түүнд сайн биш, зүгээр л хайртай байх." гэж Бора намайг шоглож хэллээ. Бора бол манай ангийн охин, би түүнтэй нийлээд нэг сар болж байна.
Би түүн рүү үгүй-гэж-хэлээд-байна гэсэн харцаар хараад урдах хичээл рүүгээ анхаарлаа. Тэр үед Намжүүн багшийн асуусан асуултанд хариулах гээд гараа өргөж харагдав.
Хичээлээ биш түүнийг харж суухад
" Боль доо. Исүл. Амьдрал богинохон ш дээ. Очоод түүнээс хамт болзоонд явах уу гээд асуу л даа. " гэж шивнэх Борагийн үгс чихний минь хажуугаар зүгээр л хамхуул шиг хийсээд өнгөрнө.
Хичээл тарах дөхөхөд би албаар ангийн хүүхдүүдээс удаж үлдэн Намжүүнийг хүлээнэ. Тэгээд л хий хоосон төсөөсөлдөө автан түүнийг надаас 'хамт харих уу' гэж асуух болов уу гэж горьдоно. Гэвч тэр тэгээгүй.
Тэр надруу харах ч үгүй гараад явсан. Үүнээс болж хамаг сэтгэл санаа минь газар доор булагдаж, хүзүүнээсээ хүнд чулуу зүүсэн юм шиг л урвайдаг боллоо.
"Исүл?"
"Исүл!" Өдрийн зүүднээс минь хэн сэрээчхэв ээ? Толгойгоо ширээнээсээ удаанаар өндийлгөн дээш харлаа.
" Яасан?"
" Чи зүгээр үү? Их л гунигтай харагдах юм. " гэж хажууд санаа зовсон байртай зогсох Хусог хэллээ.
" Яагаад би гуниглана гэж?" гэхэд тэр хажууд байх Борагийн сандлыг татан миний хажууд ойртон суув.
" Чамайг сэрүүн мөртлөө бараг цаг гаруй ширээгээ дэрлээд хэвтээд байхаар чинь яасан юм бол гэж бодсон юм." тэр ингэж хэлэн Борагийн суудаг ширээн дээр баруун гараа дэрлэн над руу харж хэвтлээ.
YOU ARE READING
16. || Хусог
FanfictionТүүний инээмсэглэл миний харах хамгийн дуртай зүйл, хэдий өөр хүнээс болж инээсэн ч гэсэн. Монгол хэл дээр бичигдсэн зохиол.