" Худалч байхнээ?" Хусог бүүдгэр тэнгэр лүү харж байлаа. Хажуу талаас нь харахад өндөр хамар нь түүнийг улам л царайлаг харагдуулж байв.
" Би хэнд ч хэлэхгүй ээ." гээд тэр над руу эргэж харав." Надаас тийм юм асууж яах гэж байгаа юм. Би угаасаа чамд итгэхгүй байна" гэж намайг тоглоом хийн хэлэхэд тэр хэсэг дуугүй байж байснаа " За яахав." гэж чанга дуугаран,
" Би нэрийг нь асуухгүй ээ. Зүгээр л тийм хүн байгаа юу гэж асууж байна." гэхэд нь" Тэгвэл чи эхлээд хэл. Би ч бас нэрийг нь мэдэх гэж чамайг шалахгүй." гэхэд тэр намайг ингэж асууна гэж бодоогүй бололтой хөмсгөө бага зэрэг өргөн,
" Ойлголоо. Надад сайн хүн байгаа. Одоо чи." гэж хэлээд хацарныхаа хонхорхойг гарган инээлээ." Надад ч гэсэн байгаа. Одоо санаа чинь амарсан уу?"
" Амарлаа. Амарлаа." Хусог амандаа бувтнасаар дээш босон гэрлүүгээ харих эсэхийг минь лавлан бид хоёр хамт гэрийн зүг алхсан юм. Бид хоёрын гэр ойрхон ч гэсэн Намжүүнийх манайхтай илүү ойрхон. Гэсэн ч Хусог намайг гэрийн минь ойролцоо хүртэл надтай хамт алхаад өөрөө цааш гэрлүүгээ явлаа.Би түүнд сайн хүнээ Намжүүн гэж хэлээгүй ч Хусог үүнийг аль хэдийнээ мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байсан юм.
=== ☠ ===== ☠ ====== ☠ ====== ☠ ====
Өвөл дуусаж хавартай золголоо. Өнөөдөр гадаа их дулаахан байсан учраас биеийн тамирын хичээлээ гадаа орно гэж багш хэлээд ангийнхныг Намжүүн бид хоёр дагуулаад гарлаа.
Багш ирц бүртгэсний дараа тоглож болно гэсэн учир би урьдын адил талбайн буланд сандал олж суугаад хүүхдүүдийг юм бодонгоо ажиглаж байв. Сагсны талбайд манай ангийн хөвгүүд тоглох ба тэр дундаас Намжүүнийг олж харлаа. Бүгд л тоглоомондоо улайран над шиг өөр зүйл бодон суух хүн нэг ч байсангүйг хэлэх үү, бодолдоо төөрөгдөн энд суугаад л баймаар санагдана.
Хэсэг хугацааны дараа хаврын анхны дулаахан өдрийн наранд хүүхдүүд халууцаж байгаа бололтой тэрээр саяжингаа бөмбөгний араас хөөцөлдсөн хүмүүс наранд гялтганах хөлсөө арчин, цангасан нэг нь нааш ирж ус ууна.
Намжүүнийг өдөрт хэдэн мянган удаа хардаг ч одоо нааш ирээд миний хажууд суун жаахан ч гэсэн амардаггүй юм байхдаа гэж бодогдоно. Дөнгөж гурван сар гарсан ч гэсэн нар маш хурц тусаж байлаа. Тоглох байтугай юу ч хийлгүй сууж байгаа надад хүртэл халуун санагдаж эхэлж байв.
YOU ARE READING
16. || Хусог
FanfictionТүүний инээмсэглэл миний харах хамгийн дуртай зүйл, хэдий өөр хүнээс болж инээсэн ч гэсэн. Монгол хэл дээр бичигдсэн зохиол.