" 十二 "

150 17 0
                                    

Би хар хурдаараа гүйж байлаа. Өмнө минь амьд үхдэл шиг алхах хүн бүрийг тоолгүй мөргөхийг нь мөргөн зөвхөн урагш гүйж байсан юм. Ашгүй бурхны авралаар миний очихыг хүссэн газар нүдэнд гялайн харагдана.

Хурдлал даа, хурдал гэж амандаа үглэсээр өмнөө байх төмөр хаалгыг чангаар тогшиж эхлэхэд ашгүй нэг юм онгойж ардаас нь Хусогийн гайхсан нүүр цухуйлаа. Би түүнийг ч бас үл тоон түүнийг хаалгаа татаж онгойлгохоос нь өмнө хүчээр түлхэн ороод,
" Бурхан минь ямар удаан юм бэ! Миний юм ирчихээд байна!" гэж түүн рүү хашгирах шахам хэлээд угаалгын өрөө рүү гүйлээ.

Ардаас "юун юм?" гэх Хусогийн гайхсан хоолой сонсогдож байсан ч надад тайлбарлах цаг байсангүй. Ариун цэврийн хэрэглэлээ хийгээд угаалгын өрөөнөөс нь гарч ирэхэд тэр гал тогооныхоо өрөөнд аягаа угаангаа,
" Захиалсан юм чинь ирчихсэн гээд байгаа юм болов уу гэж бодлоо." гэж хэлээд инээхэд нь би түүний гар луу нь цохиод муухай харан буйдан дээр очиж суув.
" Юм идмээр байна уу?"
" Юу?" гэж намайг асуухад тэр,
" Би хоол хийж өгөх үү? " гэлээ. Ямар л хоол болох болдоо гэсэн бодлоо толгойноосоо арчин

"ойлголоо." гэж хэлэв.

Үүнээс хойш нэг сар өнгөрөхөд надад бид аз жаргалтай гэр бүл шиг л санагддаг хэвээрээ байлаа. Хичээл аль хэдийнээ амарсан ч гэсэн сэтгэл санаа минь амарсангүй. Өдөр ирэх тусам л түүнд уусан орж, илүү ихийг түүнээс авахыг хүсэх болсон. Хэзээ нэгэн цагт над дээр ирээд миний анхны үнсэлтийг минь өгөх болов уу гэж, эсвэл хэзээ нэгэн өдөр ирээд намайг өөрийнхөө албан ёсны найз охин болгох болов уу гэж.

Тэд түүнийг ойлгодоггүй ч гэсэн надад түүний жижгээс том хүртэлх бүх өө сэвүүд нь хүртэл түүнийг хайрлах шалтгаан болж байлаа. Гэвч өдөр бүр өөрийн минь нэг хэсэг намайг үгүйсгэж байсан ч нөгөө хэсэг нь яагаад болохгүй гэж бодогдуулна. Өдрийн төгсгөлд нар байшингийн цаагуур ороод алга болсон ч миний толгойд түүнд зүгээр л бууж өгөөд өөрийгөө түүнд хүлээд өгчихмөөр санагдан, түүнд намайг орхих уу, хажуудаа үлдээх үү гэсэн хоёр сонголтыг нь атгуулаад Хусогаар амьдарлаа шийдүүлчихмээр санагдаж байв.

Зуны эхний хэдэн сарын турш түүнд дурлаагүйгээ өөрөө өөртөө батлаж харуулах гэсэн боловч аль хэдийнээ үнэн зүйлийг худлаар нуух хэцүү гэдгийг тэр үед мэдэрсэн юм.

.

Цонхны гадаах үзэмж нил ягаан өнгөөр гэрэлтэж, удахгүй нар мандахыг илтгэнэ. Ийм гоё үзэмжийг алдаж болохгүй мэт санагдсан учраас гэрээсээ гаран байшингийн дээвэр дээр зогслоо. Зөөлөн сэвшээ салхи нимгэн хувцсыг минь сөхөн хүйтэн санагдаж байсан ч гэсэн эндхийн үзэмж биеийг минь тавьж явуулахыг хүссэнгүй бололтой, би тэндээ тэнгэр ширтэн зогссоор л.

16. || ХусогWhere stories live. Discover now