Ep 1

4.5K 150 14
                                    

❗️Уг өгүүллэг нь "Өргөмөл" хэмээх өгүүллэгтэй шууд холбоотой болно.

Цэцэгсийн дундуур сүлжилдэн бал бурмыг нь таашаалах усан цэнхэр өнгийн бяцхан эврээхэйг харсан бүсгүй хөнгөхөн инээмсэглэл тодруулан сүмбэн цагаан хуруугаа урагш сунгана. Болгоомжлон явсаар хуруугаа хүргэх мөчид өнөөх эврээхэй дэр хийн нисэх агаад удалгүй түүний хуруун дээр хөнгөхөн буув.

Шилэн цонхны цаанаас энэ бүхнийг ажиглан зогсох залуугийн төрхөнд бяцхан инээмсэглэл үзэгдэн эмтэрч сийчэгдсэн сэтгэлд нь үүрийн цолмон гийх шиг болно.

Бор модон бариулыг түлхэн ороход төмөр хонхны жингэнэх чимээ , цэцэгсийн анхилам үнэртэй хорших агаад өнөөх бүсгүй энэ бүхний дунд онцгойрох амин сүнс аятай инээмсэглэлээ.

Хонх дуугарах чимээнээр хийж байсан үйлдлээ зогсоон хаалганы зүг харахад залуухан царайлаг эр зогсож байв.

" Сайн байна уу таньд юугаар туслах вэ ?" хэмээн түүний хажууханд очиход тэрээр дөлгөөхөн инээмсэглэл тодруулан мөрөө хавчисхийв.

" Магадгүй та хэн нэгэнд зориулж эдгээр цэцэгсээр нэгийг нь бэлэглэж болох юм "

Өнөөх залуу үг дуугаралгүй зөвхөн толгойгоо дохих үед нь би түүнийг ярианы бэрхшээлтэй юм байх даа хэмээн бодоод амжсан тул ойрхон байсан цаас балыг аван түүнд сунгасаар " та хэлэх гэсэн зүйлээ энэн дээр бичээд өгч болно шүү " гэхэд тэр бүлтэгнэн хэсэг эргэлзэж байснаа гарнаас минь өнөөхийг авав.

Түүнийг орхин кассан дээр очин өөрийн ажлаа хийх ба өнөөх залуу өнгө өнгийн цэцэгс алаглах бор модон тавцан дундуур алхалж байв.

Ялимгүй толгойгоо өргөн түүний зүг харвал тэрээр шаргал вааранд байх лянхуа цэцгийг сонирхон харж байгаа бололтой эргүүлж тойруулан удалгүй үнэрийг нь мэдрэхийг хичээж байгаа харагдана.

Тиймээ ,би түүнийг царайлаг гэдэгтэй санал нэг байна.

Хэдхэн хором нэрийг нь мэдэхгүй залуугийн тухай бодолхийлж байтал бодлыг минь уншсан мэт миний зүг харж таарав.

Түүнтэй харц тулгарсандаа бантан хурдхан шиг доош харан самгардах ба хацарт минь
ялимгүй ягаан туяа татна.

Түүний алхах чимээ ойртон өмнө минь түүний өмссөн хар хүрэм харагдах үед аль болох түүнийг эгцэлж харахаас цэрвэн доош ширтэх ба удалгүй түүний хоолой гарав.

Psycho || JJK || ДууссанWhere stories live. Discover now