Ep 5

831 81 1
                                    

Бор модон шалан дээр цусан зам татжээ...

Надаас хэдхэн алхамын сайтай суух түүний царай мөн цаах нь талд хэн нэгний тарчлах төрх үзэгдэв.

" Ж-Жон-гүг"

Намайг харахыг хүлээж байсан мэт уруулаа мужилзуулан цоо ширтэх харцаараа төөнөн газраас өндийн алхаж эхэллээ.

Өнөөх айдас төрүүлэм инээмсэглэлээ үл салган алхам алхмаар надлуу ойртох үед эрүү минь чичрэн амнаасаа авиа гаргахыг хичээвч бүтэлтэй болсонгүй.

" Яагаад энд явж байдаг билээ. Чамайг өрөөнөөсөө гарах хэрэггүй гэж сануулсан байх аа " хэмээн дотор арзайлгам хоолойгоор ярих үед би сандчин зугт хэмээн тархи минь ятгах ч хүйтэн шалан дээрээс өндийх тэнхэл байсангүй.

Газар тулсан гараараа шалан дээр тэмтчин арагш ухарсаар нулимстай нүдээр түүнийг ширтэхэд Жонгүгт энэ нь таалагдсан бололтой бахтай нь аргагүй инээмсэглэн

" Надаас айгаа юу хонгор минь "

" Би тийм ч муу хүн биш болохоор одоо ийм харцаар ширтэхээ больвол яасан юм " хэмээн өмнөхөөсөө арай удаан алхахад нуруу минь аль хэдийн хүйтэн хананд тулсан байлаа.

Хоёр гараа урдаа хавсран " Гуйя амь өршөө. Би энэ тухай хэнд хэлэхгүй болохоор -" хэмээхтэй зэрэгцэн Жонгүг өмнө минь ирэн явган сууж гэнэтхэн гараа далайх нь тэр.

Айсандаа нүдээ чангахан анин биеээ чангалахад удалгүй түүний хүйтэн гар хацар дээгүүр минь зөөлхөн илбэж дараагаар нь үсийг минь чихний араар хийж өгөв.

" Н-Намайг явуулаач "

" Хэд хэлүүлж байж ойлгох гэсэн юм. Чамайг зөрүүдэлсээр байвал дараа нь юу болохыг би өөрөө ч мэдэхгүй байна Миён" хэмээн нүдлүү минь ширтсэн чигтээ инээмсэглэх ба цонхоор тусах бүдэгхэн гэрэл түүний нүүрэн дээр тогтсон цусны толбыг тодотгож байлаа.

Уруулаа хазлан хоолой дээр торох нулимсаа залгихыг хичээн " Юу хүсээд байгаа юм."

Жонгүг надаас харцаа салган доош харан инээмсэглэсээр "Хэлвэл өгөж чадах юм уу?"

Түүний энэ үгийг сонсон бага ч болтугай найдвар байгаа юм байна хэмээн найдаж толгойгоо хурдан дохисоор " Тийм ээ, юу ч
байсан хэл. " гэхэд тэрээр толгойгоо өндийлгөн ёжтой инээмсэглэн

" Чамайг, би чамайг хүсэж байна Ан Миён "

" Ю-Юу "

Сонссон зүйлдээ итгэж ядан хөмсгөө үл ялиг зангидахад тэрээр инээмсэглэлээ арилган уруул руу минь хэсэг ширтсэнээ ойртож эхлэв. Бид хоёрын хамар шүргэлзэх хэмжээний зайд ирэхэд Жонгүг үл ялиг мужилзан дараагаар нь гарнаас минь зуурсаар өнөөх үл таних нэгэн лүү чирж эхлэв.

Psycho || JJK || ДууссанWhere stories live. Discover now