Хэн нэгний дулаахан гар тайван нойрсох бүсгүйн хацрыг зөөлхөн илбэсээр үсээр нь оролдох мөчид бүсгүйн сормуус чичирхийлэн гүн нойрноосоо сэрж эхлэлээ.
Хөмсгөө атиралдуулан нүдээ аажмаар нээтэл түүний төрх тодхон үзэгдэхийн зэрэгцээ урьд шөнийн аймшигтай зүйлс зурвасхийн орж ирэх нь тэр.
Хамаг хурдаараа буйдангаас өндийн хаалга луу зүглэн гүйсээр урд минь сүндэрлэх хаалганы бариулаас угзран татвал онгойсонгүй.
" Онгойхгүй л байх даа " хэмээн түүний хоолой ард минь сонсогдоход өнөөх хаалгыг нүдэн хамаг чадлаараа " Гуйя , тэнд
хэн нэгэн байвал надад туслаач . " хэмээн хашхичан зугтаж болохуйц бүх гарцыг шалган ,цонх нээвч гадна нь төмөр хашлагаар тусгаарласан байлаа.Хоолой минь цуцаж тамир барагдах үед өвдөг минь өөрийн мэдэлгүй сөхөрч хүйтэн шалан дээр газардав.
Толгойгоо өндийлгөн нулимстай нүдээр түүнийг ширтэхэд тэр юу ч өгүүлэхгүй хоосон харцаар төөнөж байснаа цааш харан алхаж эхэллээ .
Жонгүгийн төрх нүдэнд минь үзэгдэхгүй болох үед сая л нэг амьсгаа авахтайгаа болж тэвчиж байсан нулимс минь ганц нэгээр дусалж эхлэх ба цаашид болох зүйлсийг бодох төдийд дотор минь харанхуйлна.
" Хэдий болтол наанаа суух гэсэн юм " хэмээн түүний хоолой цаад өрөөнөөс цуурайтан хий дэмий хоосон шал ширтэн сууж байгааг минь сануулав.
" Хүрээд ир " түүнийг тушаах маягтай хэлсэнд нь би үл ялиг цочисхийн намайг яах бол гэсэн айдас хүрээлхийн зэрэгцээ энд ингээд суугаад байж болохгүй тул аргагүйн эрхэнд хөлөө зөөж ядан түүний ардаас алхална .
Жонгүг эрүүгээрээ суу гэсэн аятай дохих үед чимээгүйхэн сул сандал дээр суухад тэрээр урд минь аягатай шөл тавин өөрөө өөдөөс харсан суудалд суулаа.
" Ид "
" Хүсэхгүй байна "
Жонгүг өөрийнхөө урдах хоолыг амтархан идэх агаад хэн нэгэнд ямар ч гэм хор хийгээгүй цайлган төрхөө харуулан суух нь хангалттай түүнийг үзэн ядах шалтгаануудын нэг болж байв.
" Өлсөхгүй байна уу ?"
" Яаж хоол хоолойгоор чинь давж байна аа "
" Тэгээд яах ёстой юм. Үхсэнийхээ араас үхэх юм уу ?" хэмээн тэрээр хийж байсан зүйлээ орхин халбагаа ширээн дээр шидэх шахам тавиад надлуу тийм гэхийн аргагүй аймшигтай харцаар ширтэж эхэллээ.
VOCÊ ESTÁ LENDO
Psycho || JJK || Дууссан
FanficХайртай бүсгүйгээ өөрийн гараар хөнөөсөн алуурчин... 🎭 Чиний хайр намайг дотроос минь идэж байна Жон Жонгүг. ❗️ Уг өгүүллэг нь " Өргөмөл " өгүүллэгтэй шууд холбоотой болно.