Ep 2

1.2K 103 1
                                    

" Тэр хүн , тэр хүн амьд байгаа болов уу?"

" Эсвэл аль хэдийн..."

Бороонд усан хулгана болтлоо норсон ч түүнийгээ үл анзааран хэдхэн цагийн өмнө болсон үйл явдал бодолд минь ар араасаа хөврөн өнөөх үл таних нэгний хэлсэн хүйтэн үгс дотрыг минь арзайлгаж байв.

" Бурхан минь магадгүй, магадгүй тэр намайг алахаар ирвэл..." хэмээн амьгүй болсон цогцост санаа зовж байсан бол одоо өөрийгөө ямар нөхцөлд байгааг ухааран бор модон шалан дээр ус дуслуулан холхино.

" Март эсвэл үх " хэмээх өнөөх үгс чихэнд
минь цуурайтахад хоёр гараараа чихээ таглан толгойгоо сэгсэрсээр " Ан Миён ухаантай байж үз, Миён чи чи мартчихвал тэр чамайг амьд үлдээнэ гэсэн шүү дээ. Хараал идсэн энэ өдөр,тэр гудамжны тухай март, март, март " хэмээн өөрийгөө тайвшруулна.

Өөдөөс минь тусах толины тусгалд царай нь
цонхийж үл ялиг салганах дүрс минь харагдахад би инээж орхив.

" Алуурчин "

" Ан Миён чи тэр алуурчнаас ялгаагүй аймшигтай нэгэн "

" Магадгүй чи ийм хулчгар ,амиа бодсон нэгэн биш байсан бол тэр хүн одоо амьд байх байсан юм. "

" Чамаас болсон ... Миён "

Галзуу юм шиг инээж байсан өнөөх бүсгүй хормын төдийд хувьсан хүйтэн шалан дээр чанга гэгч нь унан өвдгөө тэвэрсээр мэгшиж эхлэв. Өөрийгөө өрөвдөхын зэрэгцээ харааж хэн нэгнийг үхэл лүү нь түлхсэн мэт санагдана.

Тэр явдлаас хойш аль хэдийн долоо хоног өнгөрсөн байв. Гэвч бүсгүйд энэ бүхэн тийм ч чухал байсангүй. Тэрээр айж байсан юм.

Ан Миёны хувьд үхэл гэдэг дэндүү аймшигтай зүйл. Дурсамж дурдатгалынхаа чандад булшилсан байсан тэр зүйл аль хэдийн түүнийг бүчин авсан нь энэ байв.

Нүдээ анин үл хөдлөн хэвтэх түүнийг харсан хэн ч үхчихсэн юм болов уу хэмээх бодол хамгийн түрүүнд орж ирэх ч хааяахан хэлбэлзэх цээж нь түүнийг амьсгаатай байгааг илтгэнэ.

Тайван амьсгалж байсан тэрээр ямар нэг зүйл санав уу гэлтэй нүдээ огцом нээн юу ч болоогүй мэт орноосоо өндийн амандаа дуу аялсаар өрөөн дундуураа холхиж эхэллээ .

Сүүлийн өдрүүдэд түүний сэтгэлийг дагаад ч юм уу тэнгэрт хар үүл хуралдан , нарны туяаг халхалж байсан ч өнөөдөр үүлс салхинд туугдан амар амгалан авчирсан байв.

Psycho || JJK || ДууссанOù les histoires vivent. Découvrez maintenant