Хусог ахын цангинасан дуу өрөөгөөр нэг цуурайтахад төвөгшөөсөндөө хөнжлөө толгой дээгүүрээ хаясан ч дараагаар нь хаана байгаагаа санан нүдээ огцом гэгч нь нээв.
Хөнжил дороосоо гарахгүй ингээд Жонгүгийн хажууд нуугдаад байж байя санасан ч " Миён , чамайг байгаа гэдгийг мэдэж байна " гэх Хусогийн хоолойг гарлаа.
Одоог хүртэл хэвтсээр байсанд тэр " Жонгүгийн цээж тийм сайхан байгаа юм байх даа " хэмээн амандаа шогширход нь аргагүйн эрхэнд хөнжлөө хүчтэйхэн хуу татаад юу ч болоогүй хүн шиг боссоор буйдан дээр очиж суулаа.Хусог " Сайхан амарсан уу Миён " гээд намайг шоглох маягтай мушилзсаар байсанд би хоолойгоо засан хариу хэлэх гэж байтал тэр " Мэдээж их л тав тухтай амарсан байх , бие биенээ барьж идэх нь холгүй " гээд үгээ гүйцээлгүй чанга чанга инээнэ.
Жонгүг бид хоёр нэгэн дуугаар "Хэн тэгсэн гэж " хэмээснийхээ дараа харц солилцон бантсандаа хий дэмий ийш тийш нүдээ эргэлдүүлэхэд Хусог" Иймхэн зүйлээс ичээд байгаа бол дараа дараагийн түвшиндээ яах болж байна . Насанд хүрсэн хүмүүс байж ёстой нээрээ "
Жонгүгийн тэсвэр алдагдсандаа ч тэрүү Хусогийн яриаг таслан орилох шахам " Ах аа , та ийм зүйл ярих гэж хар өглөө өвчтэй дүүгийнхээ өрөөнд орж ирсэн бол одоо гарна уу " гэхэд Хусог улам ч их инээд алдан " Худлаа шалтаг хайгаад л " гэв.
Удалгүй Хусог модон тавцан дээр хоол тависаар Жонгүгийн урд тавин " Таалагдах эсэхийг мэдэхгүй ч сэтгэлээ шингээж хийсэн юм шүү " гээд түүний гаранд халбага бариуллаа. Ахынхаа энэ үйлдэлд гайхширахын зэрэгцээ , урт удаан хугацааны дараах бие биенээ гэсэн ах дүүсийн сэтгэлд догдолсондоо Жонгүгийн нүдэнд баярын нулимс гялтагнана.
Гэсэн ч тэрээр үүнийгээ нуух гэсэндээ толгойгоо сэгсрэн нүдээ цавчсаар " Б-Баярлалаа , ахаа " гээд шөлнөөс халбагадахад Хусог дүүгээ харан инээмсэглэж байв. Би тэр хоёрыг учраа бүр мөсөн олог гэсэндээ хоёуланг нь үлдээн өрөөнөөс гарлаа.
Салхи үсээр минь наадан хааяахан шувуудын жиргээ сонсогдсоор жирэмсэн эхчүүд, өндөр настан гээд балчираас өтөл хүртэлх хүмүүс холхилдсоор хөл хөд хөдөлгөөн ихтэй байв. Цаг ч нилээн өнгөрсөн байсан тул нэг дотогш орохоор шийдэн уртхан амьсгаа авчихаад халаасандаа гараа хийн сандлаас өндийлөө. Булан тойрон эмнэлэгийн үүд рүү зүглэж байтал хажууханд хэн нэгний яриа сонсогдох нь тэр.
" Энэ хүүхдийг амьд гэдгийг хэн ч мэдэх ёсгүй " гэж гартаа нэг ой гарантай хүүхэд тэвэрсэн хар нүдний шилтэй эрэгтэй цагаан халадтай эмчид тушаах маягтай хэлэх нь тэр. Өнөөх эмч нуруугаа харуулан зогссон байсан учир царайг нь харж чадаагүй ч өнөөх үл таних залуу эмчид мөнгөний чек өгж байгаа нь харагдав.
STAI LEGGENDO
Psycho || JJK || Дууссан
FanfictionХайртай бүсгүйгээ өөрийн гараар хөнөөсөн алуурчин... 🎭 Чиний хайр намайг дотроос минь идэж байна Жон Жонгүг. ❗️ Уг өгүүллэг нь " Өргөмөл " өгүүллэгтэй шууд холбоотой болно.