Ep 8

803 101 4
                                    

Хагарсан шилний хэлтэрхийнд зүсэгдсэнд шуу хэсэг минь чимчигнэн хүрэн улаан цус аажим аажимаар хуруу даган урсаж бор модон шалан дээр дуслана.

Нүдэнд минь нулимс хуран түүний дүрс бүдэг бадаг харагдах агаад хоолой минь
зангирсаар " тэгье ээ зайлаад өгье. Албатай юм шиг энд байгаад байх хэрэг надад байхгүй. Чамайг зайл гэж хэлэхийг хүлээж байлаа. Баяртай Жон Жонгүг " гээд өрөөнийх нь хаалгыг тас хийн хаасаар шатаар уруудан гүйнэ.

Саяханыг хүртэл тэвчиж байсан нулимс минь хяналтгүй урсах агаад ханцуйгаараа нулимсаа шудран хаалганы бариулаас атган онгойлгохын даваан дээр гарнаас минь хүчтэй татан эргэж харуулах нь тэр.

Бугуйнаас минь зуурсан түүний гарыг агаарт шидлэн " Бас яах гээв, саяхан хэлсэн үгээ марчихаа юу, би явмаар байна "

" Намайг уучлаара-" түүний хэлэх үгийг таслан гар минь өөрийн мэдэлгүй түүний хацар дээр буун

" Наад хараал идсэн уучлаарай гэдэг үгээр чинь би яах юм. Уучлаарай ,уучлаарай гэж хэллээ гээд өвдөлт минь арилах юм уу . Чам шиг сэтгэцийн өвчтэй алуурчинтай хамт байх хэцүү байна. Хэзээ надлуу хутга бариад дайрах бол?, хэзээ би тэр хүүхэлдэй шиг чинь тэгж хэвтэх бол гэж бодохоор " гээд үсээ зулгаасаар уруулаа хазлан " Залхаж байна, чамаас ч тэр чиний тэгтлээ их хайрладаг цогцосноос ч тэр "

Жонгүг хариу өгсөнгүй.

" Намайг явуул "

Түүний хацар бага зэрэг ягаарсан харагдах ба хоосон харцаар ширтэн " Чамайг явуулж чадахгүй "

Цөхрөнгөө барсан хоолойгоор " Яагаад "

"-"

" Яагаад намайг явуулахгүй гээд байгаа юм. Би ямар чиний хоригдол юм уу. Би бусдын адил эрх чөлөөтэй нэгэн . Гэтэл чи яагаад "

" Хайртай болохоор "

Нам гүм . Чимээ аниргүй. Тэр ба би.

Нэг нь хайрлаж байхад нөгөөх нь эмээж байна. Нэг нь хажуудаа байлгахыг хүсэхэд нөгөөх нь харахыг ч хүсэхгүй байх мэдрэмж.

" Худлаа , Жонгүг чи огтхон ч надад хайртай биш . Иймхэн үгээр намайг ч тэр өөрийгөө ч тэр хуурах хэрэггүй. Хайр ийм байдаггүй юм "

Сэтгэл минь өвдөж байсан ч түүнд ойлгуулах хэрэгтэй тийм биз дээ. Хатуухан үг чулуудан эргэж харахтай зэрэгцэн амьсгаа минь гэнэт боогдож эхлэх нь тэр. Урьдын адил алчууранд шингээсэн нойрсуулагч бодисоор амыг минь дарахад ухаан балартаж удалгүй түүний гар унах нь тэр.

Psycho || JJK || ДууссанWhere stories live. Discover now