Ямар нэг зүйлийн шаржигнан дуугарах чимээ чихнээ сонсогдон хэн нэгэн нэрийг чинь аяархан дуудах дуунаар ухаан орвол бүдүүн төмөр шонд янгинатал нь хүлсэн байв. Хөмсгөө байдгаар нь зангидан омголтож хатсан уруулаа салгасаар " Ч-Чи хэн бэ ?" хэмээвэл надаас хэдхэн алхамын зайд зогсох үл таних нэгэн саравчтай малгайгаа тайлан ёжтой гэгч нь инээмсэглэлээ.
" Гуйя , намайг явуулчих тэхүү. Би хэнд ч хэлэхгүй ээ " гээд үхлээс мултрах гэсэн мэт арай ядан амь эрвэл өнөөх хүн надруу нэг алхам урагшлан ирэв.
Хаягдаж хоцорсон агуулах маягийн энэ газарт хааяахан ус тог тог хийн дуслах чимээ , болон бие чигчигнүүлэм хүйтэн агаараас өөр ямар ч зүйл байсангүй. Гэвч энэ бүхнээс илүүтэй өөдөөс минь цоо ширтэх тэр нэгний харц илүүтэй хүйтэн агаад тааварлашгүй санагдана.
" Надад битгий ойрт " хэмээн түүний гар нүүр рүү минь бага багаар дөхөх үед ийнхүү хашхичвал тэр хүн хэсэг зог тусав. Гэвч удалгүй түүний урууланд бяцхан мушилзалт үүсэн эрүүнээс минь чангахан зуураад авлаа.
Түүний хүчирхэг гарнаас мултрах гэсэндээ толгойго сэгсчих авч санасанаар болсонгүйгээр үл барам түүнийг гараа чангалахад хүргэх нь тэр. Би үл ялиг дуу алдахад тэр атгалтаа арай суллан " Үнэхээр адилхан юм гээч " гэв.
Түүний юу яриад байгааг ойлгож ядан хөмгөө зангидвал тэр надаас бүр мөсөн холдон урдхан талд минь сандал авчиран түүн дээрээ суусаар " Өө өөрийгөө танилцуулахаа мартчихаж. Намайг Ким Тэхён гэдэг. Жонгүгийн маш сайн найз "
" Танил гэнэ ээ, Жонгүгийг сайн мэдэхийн хувьд түүнд найз гээд байхаар нэгэн байхгүй юмсан. Худлаа ярихаа больж үз " хэмээн үргэжлүүлсээр эргэн тойрноо ажиглан " Хөөе, Жонгүг энэ бас чиний даажигнал уу? Одоо хангалттай. Энэ тэнэглэлээ зогсоо " гээд аль болох чангахан хашхичана.
Миний энэ байдал инээдтэй байсан бололтой чимээгүйхэн ширтэж байсан Тэхён гэгч энэ нөхөр гэнэтхэн доош харсаар гараараа нүдээ халхлан чанга чанга инээж эхлэв.
Түүний үйлдэлд гайхширан нухацтай царайлсаар хөмсгөө атируулахад Тэхён " Чи юу даа, чи өөрийгөө Жонгүгийг сайн мэддэг гэж бодоод байгаа юм уу? . Инээд хүрчлээ байна " гээд харцаа надруу шилжүүлэн " Гэнэн байна даа Миён "
Түүний ёжтой инээд дотрыг минь эвгүйцүүлж байсан түүнээс илүүтэй миний тухай мэдэж байгаа нь хачин санагдсанд
" Чи яаж намайг таньдаг юм "
VOCÊ ESTÁ LENDO
Psycho || JJK || Дууссан
FanficХайртай бүсгүйгээ өөрийн гараар хөнөөсөн алуурчин... 🎭 Чиний хайр намайг дотроос минь идэж байна Жон Жонгүг. ❗️ Уг өгүүллэг нь " Өргөмөл " өгүүллэгтэй шууд холбоотой болно.