Хэдэн хүмүүсийн хоорондоо ярилцах хоолой тодхон сонсогдож эхүүн үнэр хамар цоргино. Уруулаа үл ялиг салгасаар ямар нэг авиа гаргахыг хичээсэн ч олигтой болсонгүй. Удалгүй танил хоолой нэрийг минь дуудах мөчид нүдээ нээвэл эмнэлэгийн цагаан таазтай хамт Хусог ахын царай бүдэг бадаг сүүмийж харагдлаа.
" Ухаан орчихсон уу Миён " хэмээн мөрөнд минь гараа хүргэнгээ харцаа шилжүүлэн дэлгэцэн дээрх биеийн үзүүлэлтүүдийг хянав.
" Ж-Жонгүг яасан бэ ? Тэр зүгээр үү ?" гээд ухаан орсон даруйдаа түүнд санаа зовон босохыг завдахад Хусог намайг даран " Бие чинь ийм сул байхад хаашаа явах гээв? Чи одоо хөл дээрээ амархан явж чадахаар хэмжээнд биш байна. "
" Гэхдээ Жонгүг , би түүнийг харах -" үгээ гүйцээж чадалгүй элдэв янзын бодол толгойд орж ирэн нулимс цийлэгнээд ирэхэд Хусог " Тэр зүгээрээ, хажуу талын өрөөнд байгаа " гэв.
Жонгүгийг эсэн мэнд байгаа гэдгийг сонсоод сэтгэлд минь тээглээд байсан хүнд ачаа хаа нэгтээ алга болчих шиг болоход сая л нэг юм тайвширан арагш налсаар тааз ширтлээ.
" Бие чинь одоохондоо сульдчихсан байгаа. Жаахан амраад ав. Бас хоолоо сайн ид " хэмээн эмч хүний хувьд өвчтөндөө зөвлөхөд нь би үл ялиг инээмсэглэсээр толгой дохив.
" Гэхдээ би үнэхээр зүгээр гэж үү? Тэр Тэхён гэгч залуу надад нэг юм тарьсаны дараа би өөрийгөө ч хянаж чадхаа болиод ухаан алдчихсан . Магадгүй мансууруулагч -" гээд түрүүнийг хүртэл үхэх нь үү гэлтэй царайлж байсан намайг цоглог гэгч нь шулганахад Хусог амыг минь таглан " Мангар, Тэхён чамайг хуурчихсан байна. Тэр зүгээр л нойрны тархиа хэмжээнээс нь үл
ялиг их хийсэн төдий "" Үнэхээр үү ? Үгүй байхаа . Тэр яг намайг үгүй хийнэ гэсэн аятай байсан "
" Үнэхээр тийм байсан бол чи надтай ингээд мэтгэлцээд сууж байхгүй байлаа " гээд толгойгоо сэгсрэн шогширсоор үзгээ энгэрийнхээ халаасанд хийн халаадаа янзлахад би инээд алдсаар " Нээрээ тийм ч юм уу ?" гээд өөрийнхөө ухаан муутайг гайхан хошуугаа унжуулав.
" Гэхдээ яаж бид хоёр энд ирсэн юм "
" Юу , нөгөө ... " тэр асуултанд минь тулгамдсан бололтой ээрч түгдрэн үгээ олж ядан зогсож байтал дуудлага ирэхэд Хусог ухасхийн боссоор гарахаасаа өмнө " Цаг нь болохоор чи мэдэх болно " гэлээ.
Цаг нь ирэхээр...
Бурхан минь намайг ухаан муутай гэдгийг мартчихаа юу ? Битгий толгой өвтгөх зүйл яриад байгаа ч дээ.
ВЫ ЧИТАЕТЕ
Psycho || JJK || Дууссан
ФанфикХайртай бүсгүйгээ өөрийн гараар хөнөөсөн алуурчин... 🎭 Чиний хайр намайг дотроос минь идэж байна Жон Жонгүг. ❗️ Уг өгүүллэг нь " Өргөмөл " өгүүллэгтэй шууд холбоотой болно.