Ep 14

762 74 3
                                    

Зүрх хүчтэй дэлсэн ухаан санаа самуурч эхэллээ. Жонгүг нэг гараараа үснээсээ байдгаараа зууран Тэхёны үлдээсэн зурвасыг дахин дахин уншсаар галзуурахад ганц хуруу дутуу байхын сацуу Миёныг бодох төдийд энэ уур бухимдал нь айдас түгшүүрээр солигдоно.

Тэрээр уруулаа хазлан хашааныхаа урд нааш цааш холхиж Тэхёны юу сэдсэнийг гадарлахыг хичээсээр Миёныг хааш нь авч явсаныг таамаглан бухимдаж байтал утас нь хангинах нь тэр.

Дэлгэцэн дээрх нэрийг харсан даруйдаа чихэндээ ойртуулан " Ахаа, таны тусламж надад хэрэгтэй байна " хэмээн яарч сандарсан хоолойгоор мэндийн зөрүүчгүй ярихад хариуд нь үл ялиг инээх дуу сонсогдсон ч удалгүй зөвшөөрсөөр утсаа таслав.

Жонгүг гадаах хашааны төмөр хаалгаа налан суугаад удаачгүй байтал өмнө нь тас хар машин зогсож цонхоо буулгасаар хэн нэгэн гараараа даллахад нь тэрээр шалмагхан гэгч нь гүйсээр хаалгыг хаасан даруйдаа " Ахаа , тэр- тэр эргээд ирж. Тэхён надаас хариугаа авахаар ирчихсэн байна " хэмээн хоолой нь чичирхийлж самгардана.

Жонгүгийн харц тогтворгүйжиж, хар хөлс нь цувсан байгааг анзааран " Жонгүг, тайвшир . Надад юу болсоныг яриадах аа " хэмээхэд Жонгүг " Жин ахаа, та миний оронд байсан бол ингэж хэлэхгүй л байсан юм " гээд өөрийгөө барихыг хичээж байгаа бололтой уртаа гэгч нь санаа алдсаар удалгүй нэгд нэгэнгүй ярьж өгөв.

Ким Согжин бол түүний хувьд итгэж болохоор түшиг тулгуур, бат бөх хана. Жонгүгийн бодлогогүй үйлдэл болгоныг уужим сэтгэлээр өршөөн , сэтгэцийн эмнэлэгээс гарахад нь тусалсан ганц хүн. Тэр үед Жин байгаагүй бол Жонгүг одоог хүртэл хийсэн нүглийнхээ хариуд дөрвөн хананы дунд эмчилгээ хийлгэсээр байх байсан.

Жонгүгийн яриа дуусахтай зэрэгцэн Жин ард суудлаа налсаар санаа алдан " Хусогт хэлэхгүй байсан юм уу , ах чинь шүү дээ " хэмээвэл Жонгүг нүдээ гараараа халхлан " Эцэг нэгтэй ,эх ондоотойг эс тооцвол "

" Жонгүг чи түүнийг энэ бүхэнд оролцуулахгүй гэсэндээ ингээд байгаа биз дээ. Чамд байгаа ганц гэр бүл-" хэмээн Жин түүнийг ятгах гэсэн маягтай хэлвэл Жонгүг түүний үгийг таслан урд талын тавцангаа чангахан цохин " Гэр бүл хэзээ ч нэг нэгнээ хэцүү үед нь орхиж явдаггүй юм. Энэ тухай мартаж үз" гээд хүнд хүнд амьсгалан " Би буруу хүнээсээ тусламж гуйж " хэмээн бариулаас зуурлаа.

Жонгүгийг машинаас буухаар завдахад Жин амжиж зогсоон " Хараал идсэн бардам зангаа хэзээ хаях гэсэн юм . Одоо уурлаж бухимдах цаг биш "

Psycho || JJK || ДууссанWhere stories live. Discover now